Г.Чинзоригийн зээрд эрлийз дээд ангилалд түрүүллээ

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 13 -нд

Шинэ цагийн адууны шандсыг гайхуулагч эрлийз дээд насны  ангиллын хурдан хүлгүүд дөнгөж сая бариан орлоо. Гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэсэн 90 хүлгээс Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул,  аймгийн Алдарт уяач Гантөмөрийн Чинзоригийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянцогт сумын харьяат Тод манлай уяач Дашцэрэнгийн Одгэрэлийн хүү Рэнчинжүгдэрийн бор аман хүзүүдэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Манлай уяач Б.Энхболдын хонгор гурвалж, Төв аймгийн Батсүмбэр уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар дөрвөлж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын Янзага хул тавлалаа.

Б.Эрдэнэсүрэн

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.