Уралдаанч Г.Эрдэнэмөнх: Өмнө улсын наадамд уралдаж байсан туршлагатай

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 24 -нд

- Унасан хязаалангаа айргийн тав хурдлуулан уясан эзэн, наадамчин олноо баясгалаа.  Баяр хүргэе.

- Баярлалаа. Баярын эхний өдөр үрээгээ айрагдууллаа, сэтгэл өндөр сайхан байна. Үрээгээ айрагдана гэж бодоогүй.

- Улсын наадам болон улсын чанартай бүсийн уралдаанд өмнө нь айраг түрүү хүртэж байсан уу?

- Би 2017 онд эрлийз дунд насанд үрээгээ айргийн дөрөвт хурдлуулсан. Энэ жил хоёр дахь айргаа авлаа. Өвөрхангай аймгийн Хархорины бүсийн уралдаанд орж байсан.

- Бороо ороод зам халтиргаа ихтэй байх шиг байна унах бий гэж айв уу?

- Зам бороо ороод устай боловч халтиргаа нь гайгүй байна.  Өмнө улсын наадамд уралдаж байсан туршлагатай, замаа мэдэж байсан учраас унах бий гэсэн айдас байгаагүй.

- Миний дүү хэдэн настай  бэ. Хэдэн жил хурдан морь унаж байна бэ?

- Намайг Ганболдын Эрдэнэмөнх гэдэг, 12 настай. Би таван настайгаасаа хурдан морь унасан. Долоон жил хурдан морь унаж байна. Одоо 12 настай.

- Улсын наадамд хэдэн насны морь унах бэ?

- Өнөөдөр шүдлэн унана. Бусад насыг ч гэсэн унана.

- Дараа, дараагийн уралдаанд нь амжилт хүсье. Унасан морио айраг түрүүнд хурдлуулан ахиад баярын сэтгэгдэл хуваалцаарай.

- За баярлалаа. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна