Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн хүрэн азарга түрүү магнайд хурдаллаа

Сэтгүүлч
2018 оны 7-р сарын 28 -нд

Алтан Дарь овооны тэнгэрийг тайх, төрийн тахилга 105, Зүүн бүсийн хурд уралдаанд 233 хурдан азарга тоосоо өргөсөн. 

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Энхтуяагийн Бат-Эрдэнийн хүрэн азарга. Хүрэн азарга нь Дорнод аймгийн баяр наадамд сүүлийн 2 жил дараалан түрүүлж, зүүн бүсийн их хурд-2017 наадамд айрагдсан. 

2. Сүхбаатар аймгийн УулБаян сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эрдэнэ-Очирын Отгонбаатарын жигүүр хээр. Зүүн бүсийн хурд уралдаанд нийт хоёр түрүү, нэг аман хүзүү хүртээд байна.

3. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач Дагвын Батмөнхийн шарга азарга. 

4. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Жаргалсайханы буурал азарга.  

5. Сүхбаатар аймгийнУулбаян сумын Алдарт уяач Гомбожавын Сүхбаатарын хээр азарга. 

6. Говь Алтай аймгийн Мөнхнасангийн Бүлтэн бор азарга

7. Дорноговь аймгийн Энхбаатарын алаг азарга.

8. Сүхбаатар аймгийн Халзан сумын Будын Дуламсүрэнгийн халзан азарга.

9. 1158 дугаартай буурал азарга.

10. Сүхбаатар аймгийн Наран сумын Эрдэнэчулууны хүрэн азарга тус тус тус хурдалж Алтан Дарь овоогоо баясгаж ард олноо цэнгүүллээ. 


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.