Говийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан дааганууд

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 22 -нд

Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой, говийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан хурдан даагануудыг танилцуулж байна. 130 даага бүртгүүлж гарааны зурхай руу гарснаас:

1. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Адуучийн Нямбаатарын бор. Уралдаанч 313 дугаартай, 13 настай Мөнхбаатарын Мөнх-Оргил хүү

2. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Осорхүү Батсайханы хүрэн. Уралдаанч 221 дугаартай, есөн  настай Баярмөнхийн Оргилболд хүү

3. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Наранцэцэгийн Амгалангийн зээрд халзан.Уралдаанч 396 дугаартай, 10 настай Доржсүрэнгийн Энхболд хүү

4. Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нарангэрэлийн Ононгийн хээр. Уралдаанч 075 дугаартай, 11 настай Баасанхүүгийн Баянсүх хүү 

5. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бат-Өлзийн Мөнхбаатарын цавьдар. Уралдаанч 251 дугаартай, долоон настай Бат-Эрдэнийн Тэмүүжин хүү

6. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Алтангэрэлийн Батбаатарын хар халзан. Уралдаанч 290 дугаартай, 12 настай Золжаргалын Мөнгөншагай хүү

7. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Пэрэнлэйн Төмөр-Очирын саарал. Уралдаанч 402 дугаартай, 11 настай Батдэлгэрийн Сумъяабазар хүү

8. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул Тогоонмааширын Болдын хээр. Уралдаанч 070 дугаартай, есөн настай Энхболдын Ганзориг хүү

9. Дугааргүй

10. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул Шаравын Энхтүвшингийн хээр. Уралдаанч 038 дугаартай, найман настай Болдсайханы Цэрэнбат хүү унаж тус тус хурдлуулжээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна