Говийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан эрлийз дааганууд

Сэтгүүлч
2018 оны 8-р сарын 27 -нд

Соён гэгээрүүлэгч говийн V ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой, говийн бүсийн хурдан морьдын уралдааны эрлийз дааганд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулж байна. 35 шандаст хүлэг мордсоноос:

1. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүүгийн шарга халзан. Уралдаанч 084 дугаартай, 10 настай Пүрэвийн Баяржавхлан хүү 

2. Дорноговь аймгийн Мандах сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржхуягийн Хашбатын бор. Уралдаанч 181 дугаартай, 11 настай Цэцэгбаярын Аззаяа хүү

3. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн зээрд. Уралдаанч 205 дугаартай, 12 настай Мөнхдоржийн Анхзориг хүү

4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Өлзийбатын Алтанхуягийн халтар. Уралдаанч 086 дугаартай, 12 настай Батсүрэнгийн Отгонжаргал охин

5. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гончигийн Хадхүүгийн хар. Уралдаанч 057 дугаартай Бямбадашийн Одгэрэл хүү

6. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат Шаравын Мөнгөншагайгийн зээрд халзан. Уралдаанч 145 дугаартай, 10 настай Батбаярын Нямбаяр хүү

7. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батмөнхийн Шагдаржавын зээрд. Уралдаанч 043 дугаартай, 10 настай Алтангэрэлийн Батцэнгэл хүү

8. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Түнхэл тосгоны харьяат Цагааны Пүрэвдоржийн бор. Уралдаанч 046 дугаартай, 10 настай Пүрэвдоржийн Тамир хүү

9. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн зээрд халзан. Уралдаанч 119 дугаартай, 10 настай Эрдэнэбулганы Дөлгөөнтамир хүү

10. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Цэндсүрэнгийн Онолбатын хонгор. Уралдаанч 139 дугаартай, 13 настай Мөнхболдын Бат-Эрдэнэ хүү тус тус унаж хурдлуулжээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна