БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНД ЭХНИЙ 20-Д ХУРДАЛСАН АЗАРГАНУУД

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 07 -нд

Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны  хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.   

Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог  их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ.
Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм.  Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан хурдан азаргануудын фотог хүргэж байна.

1. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Б.Наранхүүгийн Бидэрт халиун. Халиун азаргыг сумын Алдарт уяач Б.Баттөр уяж, 868 дугаартай, найман настай А.Буянжаргал унаж хурдлуулсан байна.


2. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Нямын Баттөмөрийн хонгор. Хонгор азаргыг уяач Г.Болдбаатар уяж, 180 дугаартай, 11 настай Э.Отгонбаатар унаж хурдлуулсан байна.


3. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Загджавын Мэндсайханы сартай хүрэн. Хүрэн азаргыг Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 287 дугаартай, 12 настай Баатарчулуун унаж хурдлуулсан байна.


4. Төв аймгийн Цээл сумын уугуул М.Ганбатын бор халзан. Халзан азаргыг аймгийн Алдарт уяач С.Азжаргал уяж, 877 дугаартай, 12 настай Б.Балдан унаж хурдлуулсан байна.


5. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Тод манлай уяач Д.Цэрэнжигмэдийн шарга. Шарга азаргыг 288 дугаартай, 12 настай Х.Одбаяр унаж хурдлуулсан байна. 


6. Төв аймгийн Баянцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ц.Жамбалсүрэнгийн хүрэн. Хүрэн азаргыг Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 390 дугаартай, 11 настай Э.Билгүүн унаж хурдлуулсан байна.

7. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Б.Дөлгөөний хээр. Хээр азаргыг нийслэлийн Алдарт уяач Д.Батболд уяж, 285 дугаартай, 12 настай У.Батгэрэл унаж хурдлуулсан байна.


8. Дархан-Уул аймгийн Дархан сумын уугуул Э.Дэмбэрэлсамбуугийн хүрэн халзан. Хүрэн азаргыг уяач Ц.Ганболд уяж, 271 дугаартай, 13 настай Б.Одончимэд унаж хурдлуулсан байна. 

9. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт  уяач Б.Цэрэнбатаагийн цагаан цоохор. Цоохор азаргыг 811 дугаартай, найман настай Ч.Ганпүрэв унаж хурдлуулсан байна.

10. Булган аймгийн Сайхан сумын уугуул Н.Эрдэнийн шарга. Шарга азаргыг аймгийн Алдарт уяач П.Сүрэнжав уяж, 381 дугаартай, 10 настай М.Ёсов унаж хурдлуулсан байна. 


11. Булган аймгийн Баяннуур сумын уугуул Б.Отгонбаярын хүрэн. Хүрэн азаргыг 102 дугаартай, 15 настай Н.Наранбат унаж хурдлуулсан байна. 


12.Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хонгор. Хонгор азаргыг Манлай уяач Т.Ихбаяр уяж, 3 дугаартай, 10 настай Э.Төгссайхан унаж хурдлуулсан байна.


13. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Баярсайханы зээрд. Зээрд азаргыг  801 дугаартай, 10 настай Б.Цогтжавхлан унаж хурдлуулсан байна. 

14. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул Н.Лхааноровын хүрэн. Хүрэн азаргыг 96 дугаартай, 12 настай Э.Мөнхболд унаж хурдлуулсан байна. 

15. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ө.Ганбатын загал. Загал азаргыг 4 дугаартай, 13 настай Л.Отгонтөгс унаж хурдлуулсан байна. 

16. Архангай аймгийн Цэцэрлэг сумын уугуул М.Батнямын хонгор халзан. Хонгор азаргыг 316 дугаартай, 12 настай Б.Батхангай унаж хурдлуулсан байна. 

17. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Гөлөгөөгийн Буурал духт. Энэ азаргыг 370 дугаартай, 9 настай О.Батжаргал унаж хурдлуулсан байна. 

18. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, аймгийн Алдарт уяач Я.Чулуунбатын хөх бор. Бор азаргыг 314 дугаартай, 10 настай, С.Алтаншагай унаж хурдлуулсан байна. 

19. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дамдинбазарын хээр. Хээр азаргыг 104 дугаартай, найман настай Түвшинтөгөлдөр унаж хурдлуулсан байна. 

20. Архангай аймгийн Алдарт уяач Ш.Бадамжунайн хээр. Хээр азаргыг 846 дугаартай, 11 настай Б.Мөнх-Эрдэнэ унаж хурдлуулсан байна.

А.Цэдэн-Иш



1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.