БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНД ЭХНИЙ 20-Д ХУРДАЛСАН СОЁОЛОНГУУД

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 09 -нд

Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны  хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.   
Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог  их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ.
Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм.  Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн уралдаанд эхний 20-д хурдалсан хурдан соёолонгуудын фотог хүргэж байна.

1. Төв аймгийн  Зуунмод сумын уугуул Ц.Бат-Эрдэнийн бор. Бор соёолонг Манлай уяач Т.Ихбаяр уяж, 800 дугаартай, есөн настай Э.Энхболд унаж хурдлуулсан байна.


2. Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач З.Мэндсайханы сартай хүрэн. Хүрэн соёолонг Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, 12 дугаартай, 12 настай Б.Баатарчулуун унаж хурдлуулсан байна.


3. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул С.Батмөнхийн буурал. Буурал соёолонг Тод манлай уяач О.Батбилэг уяж, 233 дугаартай, 12 настай Б.Хатансайхан унаж хурдлуулсан байна. 


4. Архангай аймгийн Чулуут сумын уугуул Т.Бадамжунайн хул. Хул соёолонг Тод манлай уяач Б.Содномцог уяж, 190 дугаартай, 13 настай Б.Гантамир унаж хурдлуулсан байна. 


5. Хэнтий аймгийн Галшар сумын уугуул А.Амарбатын хонгор халзан. Хонгор соёолонг уяач М.Цэрэнжав уяж, 783 дугаартай, 11 настай Б.Отгондалай унаж хурдлуулсан байна.


6. Булган аймгийн Бүрэгхангай сумын Алдарт уяач Т.Өлзийсайханы хар. Хар соёолонг 20 дугаартай, 16 настай Т.Сүххуяг унаж хурдлуулсан байна.

 
7. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Тод манлай уяач Б.Отгоннасангийн хүрэн. Хүрэн соёолонг 13 дугаартай, 8 настай Т.Доржсамбуу унаж хурдлуулсан байна. 


8. Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Тод манлай уяач Д.Хишигжаргалын хүрэн. Хүрэн соёолонг 727 дугаартай, 14 настай Х.Чинбат унаж хурдлуулсан байна. 


9. Төв аймгийн Заамар сумын уугуул Н.Ганзориг бор. Бор соёолонг 911 дугаартай, 9 настай Б.Алтансүх унаж хурдлуулсан байна. 


10. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Пүрэвдоржийн саарал. Саарал соёолонг 818 дугаартай, 14 настай А.Амгаланболд унаж хурдлуулсан байна. 


11. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн шарга. Шарга соёолонг Тод манлай уяач Б.Бат-Өлзий уяж, 139 дугаартай, 12 настай Б.Мягмарцэрэн унаж хурдлуулсан байна. 


12. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Б.Баатарын улаан бор. Бор соёолонг уяач Л.Доржсэмбэ уяж, 986 дугаартай, 12 настай Х.Хишигбат унаж хурдлуулсан байна. 


13. Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул А.Бат-Эрдэнийн хонгор. Хонгор соёолонг сумын Алдарт уяач Д.Бат-Оргил уяж, 48 дугаартай, 11 настай Б.Маргад-Эрдэнэ уяж хурдлуулсан байна. 


14. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Б.Ууганбаярын хар. Хар соёолонг аймгийн Алдарт уяач М.Эрхэмбаяр уяж, 111 дугаартай, 8 настай О.Ариунбаатар унаж хурдлуулсан байна. 


15. Төв аймгийн Аргалант сумын уугуул Д.Амгаланбаатарын халтар. Халтар соёолонг Манлай уяач Т.Ихбаяр уяж, 2 дугаартай, есөн настай Б.Ихбаяр унаж хурдлуулсан байна. 


16. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Б.Гомбосүрэнгийн бор. Бор соёолонг уяач С.Банзрагч уяж, 52 дугаартай, 10 настай А.Мөнхжаргал унаж хурдуулсан байна. 


17. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Ц.Мөнхжаргалын зээрд. Зээрд соёолонг нийслэлийн Алдарт уяач Д.Тулгаа уяж, 593 дугаартай, 9 настай Х.Отгонбаяр унаж хурдлуулсан байна. 


18. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул Г.Баасандоржийн хээр алаг. Алаг соёолонг сумын Алдарт уяач Н.Мөнхсүрэн уяж, 375 дугаартай, 14 настай Ө.Содням унаж хурдлуулсан байна.


19. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Махбалын зээрд. Зээрд соёолонг аймгийн Алдарт уяач Б.Эрдэнэбаяр уяж, 382 дугаартай, 13 настай Д.Баярбилэг унаж хурдлуулсан байна.


20. Төв аймгийн Заамар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Энхболдын хүрэн халзан. Хүрэн соёолонг уяач Ц.Нарангэрэл уяж, 634 дугаартай, 12 настай П.Очирсүх унаж хурдлуулсан байна. 
А.Цэдэн-Иш
 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна