БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНЫ ЭРЛИЙЗ ДЭЭД АНГИЛАЛД ХУРДАЛСАН ХҮЛГҮҮД

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 23 -нд

Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны  хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.   
Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог  их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ.
Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм.  Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн уралдааны эрлийз дээд ангилалд хурдалсан хүлгүүдийн фотог хүргэж байна.

1. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач С.Лувсанбалдангийн халтар. Уралдаанч 873 дугаартай, найман настай А.Болд-Эрдэнэ. 


2. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Сэргэлэнгийн хээр. Уралдаанч 303 дугаартай, есөн настай Н.Анар. 


3. Булган аймгийн Хангал сумын уугуул Б.Чөдөр-Эрдэнийн хээр. Уралдаанч 270 дугаартай, найман настай Д.Амартүвшин.  


4. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Махбалын хээр халзан. Уралдаанч 382 дугаартай, найман настай Б.Эрдэмбадрах. 
5. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугууд Б.Болорхуягийн сартай зээрд. Уралдаанч 71 дугаартай, 11 настай Э.Хүрэлбаатар.


6. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул Н.Ганболдын хул. Уралдаанч 338 дугаартай, найман настай У.Баянтүмэн.


7. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Гантулгын хээр. Уралдаанч 295 дугаартай, 10 настай Б.Билгүүн.


8. Төв аймгийн Баянцогт сумын уугуул М.Цэрэнжавын цоохор. Уралдаанч 12 дугаартай, 11 настай Б.Отгондалай.


9. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Алаг-Уулын хар. Уралдаанч  241 дугаартай, 14 настай Б.Жаргалхүү. 


10. Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очирын бор. Уралдаанч 190 дугаартай, 13 настай Б.Гантамир. 


11. Төв аймгийн Заамар сумын уугуул Д.Эрдэнэбаатарын зээрд. Уралдаанч 909 дугаартай, есөн настай Б.Ган-Эрдэнэ.


12. Төв аймгийн Лүн сумын Алдарт уяач Н.Баярцэнгэлийн хүрэн халзан. Уралдаанч 194 дугаартай, 13 настай Б.Хувьтөгөлдөр


13. Говьсүмбэр аймгийн уяач Д.Баттөгсийн бор. Уралдаанч 808 дугаартай, 13 настай Э.Энхтөр

А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна