БУЛГАН АЙМГИЙН 80 ЖИЛИЙН ОЙ, ХАНГАЙН БҮСИЙН УРАЛДААНЫ ЭРЛИЙЗ ДУНД АНГИЛАЛД ХУРДАЛСАН ХҮЛГҮҮД

Сэтгүүлч
2019 оны 1-р сарын 31 -нд

Анхдагчдын өлгий Булган аймаг өнөө жил үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Ойн бэлтгэл бүтэн жилийн өмнөөс эхэлж, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсний зэрэгцээ Засгийн газрын тогтоолт зуны  хангайн бүсийн уралдааныг амжилттай зохион байгуулсан юм. Хангайн бүсийн уралдаанд зориулан аймгийн ЗДТГ, “Булганхангай” МСУХ-ны хамт олон морь барианы газраа эрчим хүчинд /байнгын/ холбож, 1000 үзэгчийн суудал байрлуулсны зэрэгцээ гарааны төхөөрөмжөө 80 метр болгон өргөсгөсөн байна.   
Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бугат сумын нутагт болсон хангайн бүсийн уралдаанд 13 аймгийн 1567 хурдан хүлэг хурд шандсаа сорьсноос хамгийн өтгөн мордсон нь их нас. Уяачийн ур чадвар, уралдаанчийн авхаалж самбааг утгаар нь сорьдог  их насны морьдын уралдаанд газар газраас ирсэн 341 хурдан ажнай шандас шалгаж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Н.Баттөмөрийн хар манлайлжээ. Харин адуун сүргийн манлай азарганы уралдааныг төрийн наадмын түрүү Бидэрт халиун өнгөлж, хурсан олныг огшоосон билээ.
Ийн төрийн наадмын түрүү хүлгүүд шандас шалгасан хангайн бүсийн уралдааныг TV-9 телевиз гурван өдрийн турш эх орон даяар шууд дамжуулснаас гадна үзэгчид гараанаас бариа хүртэл нь дэлгэцээр харах боломжтой байсан юм.  Булганчууд хангайн бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 12 айраг хүртсэн агаад түрүү хүлгүүдээ найман сая төгрөгөөр мялааж, нас болгоны эхний 80 морийг байлсныг хэлэх нь зүйтэй байх. Ингээд хангайн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд хурдалсан хүлгүүдийн фотог хүргэж байна.

1. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн бор. Уралдаанч 800 дугаартай, 12 настай Э.Төгссайхан.
2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Г.Идэрмаагийн халтар халзан. Уралдаанч 533 дугаартай, 12 настай Б.Баатарчулуун.


3. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Э.Зоригтын хээр. Уралдаанч 572 дугаартай, 12 настай.


4. Булган аймгийн Бугат сумын уугуул Ц.Алтансүхийн бор. Уралдаанч 424 дугаартай, 10 настай Б.Батбаяр


5. Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач М.Цэрэндамбын бэлэвсэн хүрэн.  Уралдаанч 783 дугаартай, 11 настай Б.Отгондалай.


6. Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул Б.Болорхуягийн хонгор. Уралдаанч 651 дугаартай, 10 настай Б.Энхболор.


7. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Б.Мөнхбаярын хээр. Уралдаанч 342 дугаартай, найман настай Н.Төмөр-Очир.


8. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Эрдэнэбаатарын хээр. Уралдаанч 246 дугаартай, 16 настай Т.Сүххуяг.


9. Булган аймгийн Сайхан сумын уугуул Н.Эрдэнийн бор халзан. Уралдаанч 436 дугаартай, 10 настай М.Ёоосоп.


10. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул Б.Амарсанаагийн бэлэвсэн хүрэн. Уралдаанч 660 дугаартай, 12 настай А.Батмэнд.


11. Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Эрдэнэбатын хар бор. Уралдаанч 658 дугаартай, 10 настай Д.Ёндонжамц


12. Төв аймгийн Заамар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Уламбаярын хээр. Уралдаанч 895 дугаартай, 13 настай Л.Жавхлан.


13. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Алдарт уяач Н.Уламбаярын хээр халзан. Уралдаанч 630 дугаартай, есөн настай У.Элбэгдорж.


14. Архангай аймгийн Алдарт уяач Т.Бадамжунайн хээр. Уралдаанч 519 дугаартай, 11 настай Г.Баасандорж.

А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна