Даншиг бор

Сэтгүүлч
2019 оны 3-р сарын 11 -нд

Асгат сумын адуу аргагүй хурдныг баруун зүгт зарлан тунхагласан хүлэг бол Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Жаргалсайханы бор азарга.  Морь шинжээч Аюушийн Батболдын нүдэнд тусч, сарваандаа зарагдсан бор азарга очсон цагаасаа эхлэн хурдалж, унаган эзэн, уясан уяачаа баясгаж буй юм.

Удам, угшил:

Асгат сумын харьяат Алтангэрэлийн Загдсүрэнгийн унаган адуу.

Эцэг: Чадраабалын хар угшилтай жижиг улаан хээр азарга

Эх: Борогч гүү гарсан нь бор азарганы эх.

Амжилтын товчоон:

2007 онд даага:

Баянхонгор аймгийн баяр наадамд айргийн гурав

Баянцагаан суманд болсон түмэн малын баярт түрүү

2008 онд шүдлэн:

Баянхонгор аймгийн баяр наадамд түрүү

Хүрээмарал сумын ойд түрүү

Ховд аймагт болсон “Алтайн унага-2008” баруун бүсийн уралдаанд түрүү

2009 онд хязаалан:

Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн гурав

2010 онд соёолон:

Баянхонгор аймгийн баяр наадамд түрүү

Говь-Алтай аймаг байгуулагдсаны  70 жилийн ой баруун бүсийн уралдаанд айргийн дөрөв

2011 онд хавчиг:

Өнжсөн

2012 онд долоотой:

Баянхонгор аймгийн баяр наадамд түрүү

Жаргалант сумын 70 жилийн ойд түрүү

“Их мандал-2012” төвийн бүсийн уралдаанд өнгөнд уралдаж байгаад хүүхэд нь унасан

2013 онд наймтай: 

Баянхонгор аймгийн баяр наадамд түрүү

Шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд айргийн тав

2014 онд естэй:

АХ-ын 93 жилийн ой, үндэсний их баяр цэнгэл наадамд 11

Өлзийт сумын 70 жилийн ойд түрүү

Ламын гэгээний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд аман хүзүү

2015 онд 10 настай:

Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд дундуур

Тод магнай сэтгүүлийн №102 дугаараас...

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.44.127

    2007 он даага • Баянцагаан сумын “Буман малын баяр” говийн бүсийн хурд уралдаанд аман хүзүү 2008 он шүдлэн • Баянхонгор аймгийн баяр наадамд түрүү • Хүрээмарал сумын “Мандалын хурд” уралдаанд түрүү • “Алтайн унага” баруун бүсийн даншиг наадам түрүү 2009 он хязаалан • Ламын гэгээн Лувсанданз анжанцанги йн мэлмий гийсний 370 жилийн ой, хангайн бүсийн даншиг наадамд айргийн гурав 2010 он соёолон • Баянхонгор аймгийн баяр наадамд түрүү • Говь-Алтай аймгийн түүхт 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд айргийн дөрөв 2011 он хавчиг • 2012 он долоотой • Баянхонго

    Reply
  • 202.126.89.182

    Ystoi mundag aduu ym

    Reply