Төвийн бүсэд эхний 10-т хурдалсан үрээнүүд

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 19 -нд

ММСУХ-ны анхны тэргүүн Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдааны эрлийз дунд насны ангилалд  63 үрээ бүртгүүлж 57 нь уралдааны замд гарч,  14 км замыг туулан хөл чангатай барианд орсон юм. Ингээд тус ангилалд эхний аравт хурдалсан  хүлгүүдийг танилцуулъя.


1.Төв аймгийн Заамар сумын харьяат Чалхаагийн Уламбаярын сартай улаан хээр. Уралдаанч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат.


2.Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, Янгугийн Содбаатарын хонгор./шүдлэн/ Уралдаанч Энхбаатарын Төгссайхан


3.Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн Алдарт уяач Бямбаагийн Мөнхбаярын хээр. . Уралдаанч есөн настай Нармандахын Төмөр-Очир.


4.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул Цогбаярын Хүрэлтулгын хүрэн. Уралдаанч 10 настай Даваасүрэнгийн Мөнхбаатар.


5.Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Гэзэгээгийн Батбаатарын хээр. Уралдаанч Отгонжаргалын Очирбат.


6. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Нямын Баттөмөрийн хээр. /Түрүүлж ирээд дүрмийн дагуу тав ухарсан/


7. Төв аймгийн Цээл сумын харьяат МУ-ын Алдарт уяач Пүрэвийн Баяраагийн хүрэн. Уралдаанч 11 настай Ү.Алтаншагай.


8.Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Мажигийн  Эрдэнийн хээр. Уралдаанч 11настай Бат-Эрдэнийн Батбилэг.


9.Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Цулын Даваасүрэнгийн халтар. Уралдаанч Цолмонбаатарын Өсөх-Од.


10.Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат Цэвэгмидийн Гончигсүрэнгийн  ухаа. Уралдаанч 13 настай Ганзоригийн Мөнх-Очир.


Б.Хастөр


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна