Төвийн бүсийн уралдаанд эхний 10-т хурдалсан соёолонгууд

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 20 -нд

Монголчуудын хамгийн ихээр хүндлэн бэлгэшээдэг соёолонгийн уралдаанд 117 хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр долоо, шүдээр хоёр, өөрсдийн саналаар есөн морь хасагдаж 99  нь гарааны зурхай руу хөдөлснөөс 13 настай Далайн Тэмүүжин хүүгийн унасан Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын хээр магнайлсан юм. Харин удаад нь:


2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Сэрээтэрийн Баярсайханы бор. Уралдаанч 12 настай Цэнджамын Баярбат.


3. Төв аймгийн Баян сумын уугуул Баасансүрэнгийн Нямжавын халтар. Уралдаанч найман настай Буян-Оршихын Энхбаяр.


4.Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул Манлай уяач Пэлжээгийн Одонбаатарын халтар.Уралдаанч 12 настай Доржийн Анхбаяр.


5. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн сартай хонгор.Уралдаанч 11 настай Оюуны Тэмүүжин.


6.Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбалын  зээрд. Уралдаанч Наранбаатарын Отгонболд.


7.Завхан аймгийн Цагаанчулуут уугуул МУ-ын Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хүрэн. Уралдаанч 10 настай Одсүрэнгийн Батбаяр.


8.Дорнод аймгийн Булган сумын уугуул аймгийн Алдарт уяач Элбэгийн Доржрагчаагийн хээр. Уралдаанч 15 настай Хашчулууны Чинбат.



9. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Нямын Баттөмөрийн Жанжин ухаа. Уралдаанч 12 настай Энхбатын Отгонбаяр.


Тус тус хурдаллаа. Тодруулга хийхэд айргийн дөрөвт хурдалсан Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат, Аймгийн Алдарт уяач Дамдинсүрэнгийн Ариуннарангийн хүрэн халзан шүдээр хасагдаж/хязаалан байсан тул хасагдаж/ арын соёолонг урагшлуулан барьсан юм.

Б.Хастөр

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.