Ирээдүйн түмэн эхүүд тодорлоо

Сэтгүүлч
2019 оны 5-р сарын 21 -нд

Уяачид морь сонирхогчдын дунд 1000 долларын бооцоот уралдаан хэмээн нэршигдсэн  “Ирээдүйн түмэн эх” хурдан дааганы уламжлалт өнөөдөр Баянтүмэн сумнаа боллоо. Энэ удаагийн уралдааныг “Дорнын унага” гал уяа зохион байгуулсан бөгөөд даагыг нэг сая, шүдлэнг 500,000 төгрөгөөр бүртгэжээ.  

Шүдлэн-30 гаруй

1.Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн халзан. “Ирээдүйн түмэн эх-2018” уралдаанд зургаалсан халзан үрээ Сагурын төл юм.

2.Архангай аймгийн харьяат Мөнх-Эрдэнийн зээрд.Тод манлай уяач Т.Батзоригийн унаган зээрд үрээ улсын баяр наадам хангайн бүсийн уралдаанд тус тус айрагдсан.

3.Дорнод аймгийн Матад сумын харьяат Манлай уяач Бат-Очирын Цэндбаатарын зээрд.

4.Төв аймгийн Баянцагаан сумын уяач Жамсрангийн Батбилэгийн халтар

5.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, аймгийн Алдарт уяач Хархүүгийн Баатархүүгийн шарга. Тод манлай уяач Т.Батзоригийн унаган шарга үрээ өнгөрсөн жил улсын наадамд долоолоод давхар уяагаар говийн бүсэд түрүүлсэн.

Даага: 40 гаруй

1.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Д.Мягмарсүрэнгийн Алтан-Очирын бор.

2.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын зээрд.

3.Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Пүрэвдоржийн хээр.

4.Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын хээр.

5. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Түмбаатарын Отгонбаярын хонгор.

Б. Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна