Г.Ганбаярын хар түрүүллээ

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 10 -нд

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул,  Ганзоригийн  Ганбаярын хар түрүүлж, Төв аймгийн Баян сумын уугуул, уяач Баасансүрэнгийн Нямжавын хар аман хүзүүнд хурдаллаа. Харин айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул МУ- Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан, айргийн тавд Говь Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг тус тус хурдаллаа. 

Д.Солонго

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна