247 соёолон бүртгүүлж, 155 гарааны зурхай руу хөдөллөө

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 12 -нд


Төрийн наадмын хурдан морины уралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн уралдаан аз хийморийн бэлгэдэл соёолонгоор эхэлдэг уламжлалтай. Хурдан соёолонгийн уралдаанд газар газрын шандаст 247 хүлэг бүртгүүлснээс 155 нь гарааны зурхай руу хөдөллөө.

Энэхүү уралдаанд өнгөрсөн жилийн хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн 609, бүсийн наадмын хоёр айрагт МУ-ын алдарт уяач С.Мөнхбатын хар, бүсийн уралдааны хишигт МУ-ын Алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг хурдан буянгууд морджээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэх болно.

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна