Хонгор нутгийн хийморь сарт хонгор

Сэтгүүлч
2019 оны 7-р сарын 29 -нд

Уяж сойсон хүлгүүд нь хурдан хонгор

Унаж давхисан багачууд нь цовоо хонгор

Буй бүхэн нь  хонгор

Баянхонгор нутгийн уяачид бахдал дүүрэн наадлаа. Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямын Баттөмөрийн хонгор аман хүзүүнд хурдалж, говь хангайн цэнхэр нутгийн түмнээ цэнгүүлэв. Арван жилийн тэртээх айргийн буухиаг үргэлжүүлсэн /Баянбулаг сумын уугуул МУ-ын Алдарт уяач Чинбатын Махбал төр түмнийхээ цэнгэлд Салхин халтар азарга айргийн гуравт хурдалж байсан/ сарт хонгорыг танилцуулъя.

Удам, угшил:Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат А.Төгсбатын /Тод манлай уяач А.Батсүхийн дүү/ унаган адуу.

Эцэг: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул, аймгийн Алдарт уяач Х.Түмэнбаярын Сүхбаатар аймгийн Халзан сумын угшилтай хонгор азарга.

Эх: А.Төгсбатын Эрдэнэ сумын гаралтай хонгор гүү.


Амжилтын товчоон:

Шүдлэн насанд сургаж, цагаашруулсан.

2018 онд хавчиг:

АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд 12

Булган аймгийн 80 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд аман хүзүү

2019 онд долоотой:

АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 380 жилийн ой бүсийн уралдаанд аман хүзүү

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.42.160

    Гар сайтай хүн сэтгэл сэтгэл сайтай байдаг жамтай. Төгсбат дүүгийн маань аливаа зорилго адууны хиймориор сэтгэлчлэн бүтэж байх болтугай. Миний 3 дүү улам эвтэй байж адууны ертөнцөд амжилтын оргилд хүрээрэй.

    Reply