Д.ЭРДЭНЭБАТЫН МӨЛҮҮ ХУЛ

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 23 -нд

Монгол эхэлдэг дорнын говь нутгаас төрийн наадамд азарга айрагдлаа. Хөвсгөл сумандаа төрийн наадмын анхны хишгийг авчирсан энэ эрхэм бол аймгийн Алдарт уяач Доржийн Эрдэнэбат юм. Морь уяж хурдлуулахад шамдсан олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлсэн түүний  хурдан хулыг уншигч танаа танилцуулъя.

Удам, угшил:

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, Орхон аймгийн харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Буянбаатарын унаган адуу.

Эцэг: Даага, хязааландаа улсын наадамд айрагдаж, соёолондоо хангайн бүсэд таваар давхиж байсан хул азарга.

Эх: Хул гүү


Амжилтын товчоон:

2015 онд даага:

/ 11 уралдаж, найм түрүүлэн, гурав айрагдсан/

- Төв аймгийн Сэргэлэн сумын баяр наадамд түрүү

- Боржигон бүсийн уралдаанд айргийн дөрөв

- Төв аймгийн Дэлгэрхаан суманд болсон уралдаанд аман хүзүү

2016 онд шүдлэн:

- Өнжсөн

2017 онд хязаалан:

- Өнжсөн

2018 онд соёолон:

- Хэнтий аймгийн Баян-Овоо суманд болсон Хэнтий аймгийн бүсийн уралдаанд аман хүзүү

- “Жавхлант шаргын хурд” уралдаанд долоо

2019 онд хавчиг:

- Сэлэнгэ аймгийн Баянгол суманд болсон бооцоот уралдаанд аман хүзүү

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.