Н.Атарбаярын зээрд

Сэтгүүлч
2019 оны 8-р сарын 26 -нд

2018 оны Монгол улсын чансаа өндөр азарганы гуравт эрэмбэлэгдсэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат, аймгийн Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд азарга  өнөө жил хараахан айрагдаж чадалгүй зургаад давхилаа. Хан Хэнтий аймгийн хамгийн хурдан азаргаар тодорч, эзэн уяачаа орон нутгийн дээд цолонд хүргэсэн зээрд азаргыг урьдын адил Ууганбаатарын Цэрэнбаяр хүү унаж хурдлуулсан бөгөөд 37 минут 59 секундэд 22 км зам туулан барианд оржээ.

Удам, угшил:

Эцэг: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Шарын алаг азарга

Эх: Хэнтий аймгийн Баян-Овоо суманд олон айрагдаж түрүүлсэн Гочоогийн хул азарганы төл буган хээр гүү

Амжилтын товчоон:

2016 онд шүдлэн: 

- Баян-Овоо сумын Дэлгэр овооны баярт түрүү

- Баян-Овоо сумын баяр наадамд аман хүзүү

- Хэнтийд болсон зүүн бүсийн уралдаанд 20 гарч давхисан.

2017 онд хязаалан:

- Дорнод аймгийн баяр наадамд түрүү

- Баян-Овоо сумын Баян-Өндөр уулын тахилга наадамд түрүү

2018 онд соёолон:

- Хэнтий аймгийн хаврын зүүн бүсийн уралдаанд аман хүзүү

- Баян-Овоо сумын баяр наадамд түрүү

- АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

2019 онд хавчиг:

- Хэнтий аймгийн Биндэр суманд болсон улсын Аварга малчны мялаалга наадамд түрүү

- АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зургаа

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.