Аймгийн Алдарт уяач Л.Бадарч: Тэр жил улсад уралдсан бол саарал азарга айрагдах байсан
Төв аймгийн Зуунмод сумын уяачдын ярилцлагуудын ээлжит цуврал хүрч байна. Энэ удаа Зүүндэлгэр 4-р багийн харьяат аймгийн Алдарт уяач Лувсандашийн Бадарч 1962 оны хавар Зуунмод суманд төрж, 1989 оноос хурдан хүлгийн уяа сойлго тааруулах болжээ. Саарал, шарга зүсмийн азаргаараа одтой сайхан наадаж байсан тэрээр манай сэтгүүлчийн асуултанд ийн хариулсан юм.
-Зуншлага тавтай, уяа эвлэг, морь хурдан уу?
- Морь хурдан уяа эвтэй сайхан зусч байнаа. Та бүхний ажил алба тавлаг уу.
-Тавтай сайхан байна. Алдарт АХ-ын 98 жилийн ойдоо хэдэн насны морь уралдуулахаар зэхэж байна вэ?
-Өвөл дөрөв таван адуу тэжээсэн. Харин одоо бол азарга, соёолон, хязаалан гэсэн гурван насны адуу л уяж байна. Азарга маань Төв аймгийн Алдарт уяач Очироогийн /Сэргэлэн сумын харьяат Ган-Очирыг хэлэв бололтой/ улсад түрүүлсэн хүрэн азарганы төл. Би дааганд нь авч байсан юм. Харин соёолон маань Сүхбаатарын Эрдэнэцагаан сумын адуу. Цагаанаа гэж дүү маань бэлэглэсэн учраас удам угшлыг нь нарийн мэдэхгүй юм. Хязаалангийн хувьд Тод манлай уяач Ононгийн унаган адуу. Ноднин шүдлэнд нь аваад зам үзүүлээд тавьсан. Өнөө жилээс уралдуулах санаатай байна. Миний морьдын уяа сойлгыг саарал азаргыг маань уяж байсан Эрдэнэбаяр дүү минь тааруулдаг. Миний хувьд ажил ихтэй тул тэр болгон гардан оролцож амжихгүй л байна даа.
-Зуунмодын уяачдын ихэнх нь жолооч мэргэжилтэй, удам дамжин хурд ирлэж байгаа улс байх юм. Танайхны дээдчүүл морь уяж байв уу?
-Манайхан морь мал уяж байгаагүй дээ. Харин өвөөгийнхтэй хамт уулын аманд зусдаг байсан Гэцэг гуай морь уядаг. Би хүүхэд байхдаа тэр өвгөний хамжаанд их явдаг байлаа. Тэгээд л морь маланд сонирхолтой болсон байх. Мөн нөгөөтэйгүүр хурдан саарал, хар азаргатай байсан Цэдэндамба гэж хүний нөлөө бий. Цэдэндамбаа гуайн хөгшин миний ээжийн эгчийн хүүхэд байгаа юм. Би 1989 онд хамгийн анх морь уяхдаа тэдний хүү Энхбаатараас нь хонгор азарга авч Цэдэндамба ахтай цуг уян улсын наадамд уралдуулаад 36-д оруулж байлаа. Тэгж уяачийнхаа гарааг эхлээд 1994 онд улсад аман хүзүүдсэн Сэмжидийн хонгор азарганы төл саарал азаргыг УАЗ-469 машинаар авч байлаа.
-1994 онд гэхэд өндөр ханш байна шүү.
-69 дээрээ хазаарын морь өгч авсан шүү. Саарал азарга миний хамгийн үнэтэй авсан адуу.
-Саарал азарга ямар амжилт үзүүлсэн байсан юм бэ?
- Сэмжидийн хонгор 1989 онд Данзанням гуайн Ажнай хүрэнтэй уралдаж аман хүзүүдсэн азарга. Энэ хонгор азарганы төл Шувуу хүрэн гэдэг морийг Пунцагбалжир агсан пургонаар авч, Төв аймгийн наадамд түрүүлгэж байсан. Миний саарал азарга бол Шувуу хүрэнгийн төрсөн дүү. Эцэг нэгтэй юм. Сэмжид гуай над “Миний хонгор азарганы төл Булган аймгийн Тэшиг сум руу гарсан хавчиг саарал азарга бий. Чи тэрийг авахгүй юу” гэж санал болгосон юм. Тэгээд би гайгүй азаргатай болчихъё гэж бодоод унаж байсан 69-өө өгч саарал азаргаа авч байлаа.
-Саарал азарга хэрхэн хурдалсан бэ?
- Саарал азаргаа авчраад Манлай уяач “Шар” хэмээх Сундуй гуай дээр очсон. Тэр хүний шавь болж, асууж зөвлөн саарал азаргаа уясан тэр жил улсад 70,80-аадаар л давхилаа. Аймагт уралдуулсан 40,50-даар л ирж байна. Тэгж байсан би гадагшаа явах болж, хоёр жил өнжөөлөө. 2000 онд ирээд уясан сунгаануудад хурдан байнаа. Даваахүү, Онон, Дуламсүрэн нарын тэр үеийн мундаг уяачдын азаргануудтай сунгахад өнгөнд уралдаад байдаг. Тэгсэн Даваахүү гуай “Энэ хүүгийн од нь онгойжээ. Улсад уралдвал азарга нь айрагдах юм байна, аймагт уралдвал түрүүлэх юм байна” гэж хэлсэн байдаг юм. Тухайн үед би залуу эхлээд аймагтаа морь айрагдуулж, түрүүлгэнэ гэсэн бодолтой явлаа. Тэгээд саарал азаргаа аймагт уралдуулсан Тод манлайн хэлсэн ёсоор түрүүлж байнаа.
-Улсад уралдсан бол гэж бодогдсон уу?
-Даваахүү гуайн хэлснээр хойшоо очсон бол айрагдах л байсан байх. Тэр жил сунгаанд миний саарлын ард байсан цавьдар азарга улсын наадамд гурвалсан.
-Дараа жил нь даагаа нэхсэн үү?
-Нэмэлт тэжээл гэдэг чинь 2000-гаад оны эхэн үеэс л нэвтэрч эхэлсэн шүү дээ. Аймагт түрүүлсэн өвөл нь саарал азаргаа Өлзийт хороололд аваачиж тэжээлээ. Уяач маань туршлагагүйтээд овъёосоо сургааган амбаарт хураачихсан байсан чинь тэжээж байсан адуунууд нь шөргөөж унагаачихаад орчихсон байсан. Тэгээд овъёосны хордлого болоод эндчихсэн юм.
-Харамсалтай юм.
-Харин тийм. 2000 онд саарал азарга аймагт түрүүлэхэд миний хоёр үрээ айрагдсан. Аймгийн цагдаад надтай цуг ажиллаж байсан Санжаадорж Хэнтий аймгийн МСУХ-ны тэргүүн болж очоод “Энд аятайхан үрээ байна” хэмээн хэлүүлсэн байсан юм. Тэгээд очиж урьд жил нь даагандаа Хэнтийд түрүүлсэн шүдлэн, мөн нэг даагатай гүү авч зун нь уяад аймгийн наадамд аман хүзүү, гурваар давхиулсан. Аймгийн наадмын дараа Баянцагаанд очиж уралдахад Монхор гуайн улсад түрүүлсэн үрээ түрүүлж, манай хоёр үрээ ахиад аман хүзүү, айргийн гуравт хурдалсан. Тэр жил хоёр үрээгээрээ энд тэндхийн багахан наадмаас айраг нэлээд авсан шүү.
-Дараа жил нь хэрхэн наадсан бэ?
-Саарал азарга энддэг жил айхтар шуурга болж, адуугаа алдаад Дорноговийн Улаанбадрах орж олсон шарга нь үхчихсэн, хүрэн нь үхлүүт худаг сахиад зогсож байсан юм. Тэгээд авчирч хавар жаахан тэжээж байгаад уралдуулсан аймгийн наадамд дахиад айрагдсан. Гэсэн ч би тэр жил Япон явах болсон тул хүрэн үрээгээ хүргэнийхээ хүүд өгчихөөд, адуугаа Булганы Тэшиг руу гаргачихлаа. 2004 онд ирсэн хүрэн үрээ маань азарга болчихсон адуу ч овоо болчихож. Тэгээд зургаан насны морьд уяж Тэшиг сумын наадмын дөрвөн түрүү, нэг айргийг авч байлаа.
-Хүрэн азарга түрүүлсэн үү?
-Тэгсэн. Азарга, соёолон, хязаалан, даага түрүүлж, их морь айрагдсан. Шарга даага маань Тэшигийн наадмын дараа Хутаг-Өндөр сумын 80 жилийн ойд мөн түрүүлж, шүдлэндээ Төв аймгийн наадамд аман хүзүүдээд, Зам ангийн 80 жилийн ойд бас хоёрт давхиж байлаа. Саарал азарганаас хойш хурдалсан адуу гэвэл шарга азарга маань байна. Одоо хөл нь муудчихаад уралдахгүй байгаа.
-Шарга азарга тань хаанахын адуу юм бэ?
-Манай унаган адуу. Эх талд нь Цэдэндамба ахын хар азарга орсон. Эцэг нь болохоор Сүхбаатар аймгийн Довдондорж гуайгаас авсан шарга азарга.
-Одоо адуу тань хаана байдаг юм бэ?
-Энд бий. 2010 онд адуугаа нааш нь авчирсан. Японоос ирснийхээ дараа нэг хэсэг Булганд адуугаа байлгаж, Хөвсгөлийн Тариалан, Булганы Хутаг-Өндөр болон Эрдэнэт хавиар нааддаг байлаа. Харьцангуй сайн адуу цуглуулсан учраас сайхан нааддаг байсан. Хүргэн маань ч урамшаад моринд нэлээд сонирхолтой болсон. Булган аймгийн Алдарт уяач Батсуурь гэж хүн бий.
-Харьцангуй сайн адуу цуглуулсан гэлээ. Хаа хаанаас авсан бэ?
-Сүхбаатар аймгийн Халзан сумаас нэлээд адуу авсан. Манлай уяач Ухна агсан, аймгийн Алдарт уяач Мөнгөөлэй буюу Мөнхтөр, улсын Алдарт уяач Ж.Мөнхсүрэн нарын адуу нэлээд бий. Мөн Асгатаас ч авсан. Ийнхүү энд тэндээс цуглуулсан адуунаасаа бусдад харамгүй өгч байсан. Булган хавиар манай адуу нэлээд тарсан. Аймгийн Алдарт уяач Цогтбаатар гээд найздаа шарга азарганыхаа дүү, шарга даагыг өгсөн цээжээрээ дүүрэн медальтай болсон байна лээ.
-Таныг морь уях гэж ажлаасаа гарсан гэх юм билээ. Үнэн үү?
-Би 1983 онд цэргээс халагдаж ирээд, 1985-1989 онуудад аймгийнхаа цагдаагийн газарт ажиллаж байсан.Өөрөөр хэлбэл хонгор азаргаа авах хүртлээ цагдаагаар ажиллаж байгаад, морио уяя хэмээн ажлаасаа гарч ой хамгаалагч болж байлаа. Яагаад гэхээр тэр үед цагдаагийн хүн морь уявал хэрэгт орно.
-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Бадарч Алдарт ямар амжилт гаргасан байдаг юм бэ? Өөрөөр хэлбэл хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
- Улс, бүсийн уралдаанд морь айрагдуулж үзээгүй ээ. Эрдэнэтийн овооны наадамд үрээ аман хүзүүдсэн. Хөвсгөл аймгийн Тариалан сумын наадамд гурав, дөрвөн адуу айрагдсан. Аймгийн наадамд азарга түрүүлж, үрээнүүд айрагдуулж байсан гэгчлэн тоолбол 20 гаруй айраг түрүү бий.
-Үр хүүхдүүд тань моринд хэр эвтэй дуртай вэ?
-Хүү оюутан. Айхтар морь сонирхохгүй ээ. Яваандаа яахыг мэдэхгүй юм.
-Танай тамга ямар учиртай юм бэ? Их содон юм
-Ахынх нь төрсөн өдөр. Би 4 сарын 4-ний өдөр төрсөн байдаг юм. Тэгээд утасны дугаар 0404, морины тамгаа 0404 болгосон. Адуу хүнийг их хөөрүү болгодог юм байна.
-Тэгтлээ их хөөргөсөн наадмынхаа дурсамжаас хуваалцаач гэвэл хэдэн оны ямар наадмыг онцлох вэ?
-Аймагт азарга түрүүлж, хоёр үрээ айрагдсан наадам байна. Энэ хавийн морь уядаг улс бүгд мэднэ дээ. Пүрэвсүрэн гуай радио телевизээр “Бадарчийн хоёр үрээ хоорондоо тоглож уралдаж байна” гэж хэлсэн байдаг юм. Дурсахгүй байхын аргагүй сайхан наадам. Мөн Хөвсгөл аймгийн Тариалан суманд болсон хойд бүсийн уралдаанд нь соёолон түрүүлж, хязаалан, их насны морь айрагдсан юм. Тухайн үед зурагтын сэтгүүлч надаас ярилцлага авахдаа “Та хүрэн үрээгээ түрүүлнэ гэж бодсон уу” гэхээр нь “Түрүүлнэ гэж бодолгүй яахав. Хол түрүүлнэ гэж бодсон чинь ойрхон түрүүлчихлээ” гэсэн чинь тэр хавьд байсан хүмүүс бүгдээрээ нирхийтэл инээлдээд л. Хориод хоногийн дараа Дүнжингаравт хүрэн үрээтэйгээ ирчихээд байсан нөгөө бичлэг гараад. Таарсан улс “Хол түрүүлнэ гэсэн чинь ойрхон түрүүлчихлээ гэдэг ах явж байна” гээд байсан. Хүрэн үрээ маань Монгол хээртэй чацуу юм. Тэр Дүнжингаравт 21-т давхисан. Өөр нэг дурсамжтай наадам бол Эрдэнэтийн овооны тахилга. Сүхбаатарын Халзангаас таван сая төгрөгөөр хүргэндээ авч өгчсөн үрээ маань эрлийзүүдтэй уралдаж аман хүзүүдсэн. Тэр аргагүй хурдан адуу байсан. Арав уралдаж ес айрагдаж түрүүлсэн. Энэ мэтчилэн яривал дурсгалтай, дурсамжтай наадмууд олон байна аа.
-Ийм нандин дурсамжит наадмууд олон байх болтугай. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
-Уяач хүн адууныхаа эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байх хэрэгтэй. Байнгын бэлтгэл сургуультай жилийн дөрвөн улиралд уралдаж байгаа тохиолдолд нэмэлт тэжээл, эм тарилгыг заавал хэрэглэх шаардлага гарна. Тэр бүтээгдэхүүнүүд нь чанартай, баталгаатай байх ёстой. Үүн дээрээ анхаараарай гэж хэлмээр байна даа.
-Баярлалаа. Уясан хүлгүүд нь тань хурдан байх болтугай.
-Баярлалаа. Та бүхний ажилд мөн амжилт хүсье.
Д.Гантулга
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна