Н.БАТТӨМӨРИЙН ХАР

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 11 -нд

Хонгор нутгийн хүүгийн хийморь асч монгол төрийн наадмаас гурван айраг хүртэн “аархлаа”. Адуу хэмээх хийморилог амьтныг хиргүй сэтгэлээр шүтэж, дээдэлсний буян болж ирсэн их хишгийн нэг нь их насны морины амжилт.АХ-ын  98 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт хурдалсан хар морины удам, угшил амжилтын товчооныг танилцуулъя.

УДАМ, УГШИЛ:

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Дулмаагийн Эрдэнэбулганы унаган адуу. Түүний дүү Энхтайвангаас өнгөрсөн жилийн таван сард авахад туранхай шар үстэй хавчиг хар морийг харсан хүмүүс голж байсан гэдэг. 

Удам угшил:

Эцэг: Бага халтар азарга

Эх: Хүрэн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд соёолон:

-Овооны тахилга наадамд түрүү

-Сүхбаатар аймгийн Халзан сумын баяр наадамд 20 гаргаж давхисан

2018 онд хавчиг:

-Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд түрүү

2019 онд долоотой:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн дөрөв

-Ламын Гэгээний 380 жилийн ойн бүсийн уралдаанд түрүү

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.