С.Баярсайханы бор халиун

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 18 -нд

Хурдан соёолонгийн уралдаанд тоосоо өргөсөн 155 үрээнээс аман хүзүүнд хурдалсан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Сэрээтэрийн Баярсайханы хурдан борыг уншигч танаа танилцуулъя. Дааган цагаас уягдаж, тэр жилээ улсад зургаалж байсан бор үрээ одоогоор төрийн зарлигт наадамд гурав аман хүзүүдээд байна.

УДАМ, УГШИЛ:

Тод манлай уяач Т.Галбадрахын унаган адуу

Эцэг: Төв аймгийн Борнуур сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Гончигдоржийн адууны угшилтай хар азарга

Эх: Тод манлайн унаган зээрд гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:

-Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах уралдаанд түрүү

-АХ-ын 95 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

2017 онд шүдлэн:

-“Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

2018 онд хязаалан:

-Өнжсөн

2019 онд соёолон:

-Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаанд аман хүзүү

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд аман хүзүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна