Уралдаанч Б.Бат-Оргил: Соёолон дөрөвлүүлээд баяртай байна

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 25 -нд

...Өхөөрдмөөр, өрөвдмөөр өөдөсхөн биетэй ч

Өдөртөө хэдэн өртөөг өдтэй сум шиг хурдалсан

Бахархмаар бас баярламаар балчирхан настай ч

Халуун хүйтнээс ч халшралгүй харвасан сум шиг дүүлсэн...


Цовоо цойлгон хүүхдийн гийнгоо хадсан Хүйн долоон худгийн дэнж энэ удаад хөлтэй байна. Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын соёолонгийн уралдаанд Алтай нутгийн хүүгийн унасан сартай хээр соёолон айргийн дөрвөөр хурдалсан юм. 

Уралдаанч хүүг Базаррагчаагийн Бат-Оргил гэх бөгөөд Говь-Алтай аймгийн Халиун сумын дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг. Удахгүй 10 нас хүрэх гэнэ. Хурдан морь унаад дөрвөн жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ жил наадмаас өмнө нутагтаа нэг түрүү, нэг аман хүзүүний амжилтыг үзүүлсэн сониныг дуулгана билээ. Улсынхаа баяр наадамд хязаалан унах байсан ч хасагдаж, шүдлэн өнгөлж явсан ч амыг нь татжээ. Харин соёолон дөрөвлөсөн амжилттайгаар наадаж буй энэ байлаа. 

Тийм ээ. тэр бол хурдан морины унаач. Бяцхан уралдаанчид дараагийн уралдаанд нь амжилт хүсье.  

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна