​ Х.Болорчулууны хүрэн

Сэтгүүлч
2019 оны 9-р сарын 26 -нд

АХ-ын 97 жилийн ойд түрүүлэн, түмэн эхээ дуудуулсан Дорнод аймгийн харьяат, УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны хүрэн өнөө хараахан айрагт багталгүй зургаад хурдаллаа. Тод манлай уяач Д.Ононгийн Өлгөр бор азаргатай зүүн бүсийн уралдаанд зиндаархан уралдаж 500м газар тасарч уралдсан Х.Болорчулууны Ухаа азарганы төлийн төл хүрэн хязаалан аймаг, бүсийн наадамд төдийлөн ороогүй “битүү” адуу бөгөөд өнгөрсөн жил цойлон хурдалсан билээ.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Х.Болорчулууны Дорнод гаралтай унаган хурдан хар азарганы төл хүрэн азарга

Эх: Дорнод аймгийн Матад сумын ухаа азарганы төл ухаа гүү /2005 онд зүүн бүсийн уралдаанд Д.Ононгийн Өлгөр бор цэвэр цусны азаргатай 500м тасарч уралдахад Тод манлай «Зүүн гурван аймагт байхгүй хурдан азарга» хэмээн магтаж байжээ/

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2016 онд даага:

-Дорнод аймгийн Булган сумын овооны тахилгад түрүү

-Дорнод аймгийн Булган сумын баяр наадамд түрүү

2017 онд шүдлэн:

-Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 11

2018 онд хязаалан:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд түрүү

2019 онд соёолон:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зургаа

-“Зүүн бүсийн хурд-2019” уралдаанд айргийн дөрөв

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна