Уралдаанч Г.Баднаа: Хурдан морь унасан анхны жилээ улсад айрагдууллаа

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 04 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулсаны 813 жилийн ой, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаанд /2019.07.10/ Ганбатын Баднаа хүүгийн унасан цавьдар хязаалан айргийн дөрвөөр давхиж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олныг баярлуулсан юм. Бид хүүг Хүйн долоон худгийн цэнхэр хашаанд морь бариачийн хамтаар орж ирэхэд, баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

-За дүүдээ баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцаач?

-Баярлалаа. Баяртай байна.

-Хэдэн жил хурдан морь унаж байгаа билээ?

- Хурдан морь унасан анхны жилээ улсын наадмаас айраг авлаа. Үүнээс өмнө хөдөө ганц нэг наадамд уралдаж байсан л даа.


-Улсад анх удаа уралдсан байх нь ээ. Уяач нь юу гэж захисан?

- Тийм ээ, анх удаа улсад ирж уралдаж үзлээ. Улсын наадам гоё юм аа. Уяач маань болгоомжтой явахыг сануулсан.

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг юм бэ?

-Хан-Уул дүүргийн 115–р сургуулийн гуравдугаар ангийг төгссөн. Одоо дөрөвт орно.

-Ярилцсанд баярлалаа. Унасан хүлэг бүхэн нь айраг, түрүүгээр хурдалж байг ээ. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна