Уралдаанч М.Тэмүүн: Ах морь унадаг ч амжилтаараа би илүүрхдэг

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 11 -нд

Хүйн долоон худагт цаг агаар тогтуун байх агаад цагаан хоолойгоор намуухан дуу эгшиглэж, бүтэн жил хөдөлмөрлөсөн уяачид, уралдаанч хүүхдүүдийн хамтаар гарааны зүг яаранхан.  

2019.07.10. Баяр наадмын хурдан  шүдлэн эргэхэд бэлэн болж гарааныхаа төхөөрөмжид эгнэжээ. Үүнээс нэг их удалгүй төхөөрөмжийн ахлагч баруун гарыг тэнгэр өөд өргөж, уралдаан эхэллээ. Гарааны зурхайгаас хурдан шүдлэнгүүд эргэж байна...

Үзэгчдийн уухайн дуутай зэрэгцэн 236 үрээнээс Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, “Монмасло”-ын Ганзоригийн Ганбаярын хар үрээ түрүү магнайгаар орж ирлээ. Энэ хар шүдлэнг уралдаанч 11 настай М.Тэмүүн хүү унаж хурдлуулсан. Ингээд түүнийг Хүйн долоон худгийн цэнхэр хашаанд орж ирэхэд баярын сэтгэгдлээс нь хуваалцлаа.

Баяр хүргэе ээ.

-Баярлалаа.

-Хэд дэх жилдээ хурдан морь унаж байна вэ? Ямар, ямар амжилт гаргаж байв.

-Гурав дахь жилдээ морь унаж байна. Энэ хугацаанд “Цэцэн-Гүний хурд”-д Бат-Эрдэнэ гэж хүний их насны морийг унаж гуравлуулсан. Дараа нь Тогос хайрхан уулыг тахихад ахиад тэр хүний даагыг унаж түрүүлгэсэн. Одоо бол Дугаржавын Ганзориг уяачийн морийг унаж байгаа.

-Аль сургуулийн хэддүгээр ангид сурдаг вэ?

-Хан-Уул дүүргийн Өлзийт хорооллын 59-р сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг.

-Сурлага өндөр үү. Ямар хичээлдээ дуртай вэ?

-Гайгүй сурч байгаа. Монгол хэлний хичээлдээ дуртай.

-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Морь унах дуртай. Том болоод уяач болно доо.

-Гэрийнхнээс нь морь уях уу. Эсвэл ах дүү нараас нь морь унадаг уу?

-Тэргэл ах маань морь унадаг юм. Гэхдээ би амжилтаараа илүүрхэнэ л дээ.

-Ирээдүйн уяачийн хүсэл мөрөөдөл бүхэн биелэх болтугай. Ярилцсанд

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна