О.Амгаланбаатарын хээр алаг

Сэтгүүлч
2019 оны 10-р сарын 18 -нд

Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг үрээ АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд айргийн тавд давхисан. Аймгийн Алдарт уяач аавынхаа залгамж халаа болж, анд сайхан нөхдийн халуун сэтгэлийн урмаар тэтгэгдэн морь уяхад суралцаж буй залуухан уяач ийнхүү анх морь уясан жилээ төрийн наадмаас хишиг хүртлээ. Засагт ханы хийморилог хүүгийн хурдан алагийг танилцуулбал:

УДАМ, УГШИЛ:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Занабазарын Батбаярын унаган адуу.

Эцэг: Булган аймгийн Могод сумын гаралтай З.Батбаярын хээр  азарга

Эх: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат Мэндээгийн алаг гүү


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2018 онд даага:

-Булган аймгийн 80 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд айргийн гурав

2019 онд шүдлэн:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна