Аймгийн Алдарт уяач Д.Амгаланбаатар: 520 шүдлэнгээс унаган үрээ айрагдах сайхан байсан
АХ-ын 98 жилийн ойн баяр наадмын эрлийз дээд насны ангилалд айраг хүртсэн улсын заан, аймгийн Алдарт уяач Д.Амгаланбаатарын баярын сэтгэгдлийг хүргэж байна.
-Хандгай халтар морио төрийнхөө наадамд айрагдуулсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.
-Баярлалаа. Халтар морь маань төрийнхөө наадамд айргийн гуравт хурдалж, давхар уяагаар шигшмэл хурдан морьдын “Их хурд-8” уралдаанд зургаалсан. Хөлөндөө асуудалтай болчихоод олон уралдахгүй байгаа. Өнгөрсөн жил уралдаагүй, өнжсөн.
-АХ-ын 98 жилийн ойн баяр наадамд халтар морио айрагдуулсан. Бусад насны морьд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Нэг шүдлэн мордуулсан 18-д давхисан. Улсын наадмын дараа Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээний 380 жилийн ойн уралдааныг зорьж соёолонгоо есөөр давхиулсан.
-Амгаланбаатар зааны нэртэй хүлгүүд төрийн зарлигт наадамд айрагдсан нь цөөнгүй. Засгийн газрын тогтоолт наадмаас хэдэн айраг, түрүү хүртээд байгаа вэ?
-Зургаа болсон байх шүү. Би 2012 онд “Хүй мандал” галын гишүүн болсон. 2011 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын Гантөмөр гэдэг хүнээс хул хязаалан авчраад соёолонд нь “Их мандалын хурд-2012” говийн бүсийн уралдаанд айргийн гуравт хурдлуулж том наадмын анхны айргаа хүртэж байлаа. Жилийн дараа Эрдэнэтэд болсон хаврын бүсийн уралдаанд зээрд морио гурваар, зун нь Төв аймгийн 90 жилийн ой төвийн бүсийн уралдаанд халтар шүдлэнгээ таваар давхиулсан. Үүн дээр Хандгай халтарын гурван айраг нэмэгдэхээр зургаа болж байгаа биз. Үүний хоёр нь миний өөрийн унаган адууны амжилт.
-Улсын цолонд ойрхон яваа уяач аж.
-Тооны хувьд гүйцсэн ч дээд насны амжилт нэг дутна.
-Унаган адууны амжилт гэснээс Зааны адуугаар нааддаг улс цөөнгүй бололтой байдаг шүү.
-Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Говь-Алтай руу гарсан адуунууд сайн давхиж байгаа. Гол нь би адуугаа эрлийзжүүлж амжаагүй болохоор энэ хавиар сайн уралдаж чадахгүй л байна.
-Ингэхэд Амгаланбаатар Заан хэдий үеэс морь уях болсон юм бэ?
-Адуутай холбогдсон гэвэл аль эртний түүх л дээ. Мэдээ орсон цагаас л адуунд дуртай хүүхэд байсан. Тэр дур хүсэлдээ хөтлөгдөн нэг, хоёр жил хурдан морь унасан.
-Хэний ямар морийг унадаг байсан бэ?
-Ээжийн маань аав буюу миний өвөө Сүрэн гэж хүн морь уядаг байсан. Өвөөгөө залгамжлан адуу малтай ойр байгаа нь би л байх шив дээ. 2003 онд улсын Начин цол хүртэхэд Тод манлай уяач Онон ах маань таван байдас, Сүхбат багш маань азарган үрээ бэлгэнд өгсөн юм. Тэднийгээ өсгөн үржүүлж байгаад 2008 оноос морь уяж эхэлсэн. Та бүхэн санаж байгаа бол 2008 оны “Дүнжингаравын хурд”-д хүрэн халзан азарга наймаар давхисан шүү дээ. Түүнийг би Сүхбаатар аймгийн Халзан сумаас авсан юм. Халзан азарга Дүнжингаравын өмнө Налайхад болсон уралдаанд аман хүзүүдсэн байсан. Дүнжингаравын дараа би уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан П.Сэргэлэнд өгчихсөн юм. Түүнд очоод улсад наймалж, Заамарын бүсийн уралдаанд гуравлаж, Төмөр замын 70 жилийн ойд түрүүлсэн шүү дээ.
-Хурдан адуу байжээ. Бэлэгний адуу олонтой юу. Би бөхчүүдийг хурдан адуу бэлгэнд их авдаг байх гэж боддог юм.
-Хээр ярьсан хоёр тохиолдол л байна. Бусдыг нь би өөрөө Сүхбаатар аймгийн Мөнххаан, Халзан зэрэг сумдаас авсан. Тэнд байгаа найз нөхдөөрөө дамжуулж удам, угшлыг нь судалж байгаад авдаг. Сайн гүү цуглуулсан гэж боддог шүү.
-Эргэлзэхгүй байна. Ингэхэд өөрөө барилдаж давах, уясан морь айрагдахын аль нь илүү бахтай вэ?
-Аль алинаас нь л адилхан мэдрэмж авна. Начны тааварт багтаж ороод начин болох мөч бөх хүний хувьд хамгийн сайхан. Хамгийн анх тав давж улсын цол хүртсэн тэр мөчөө одоо ч дурсах дуртай. Харин Заан болох үед багш маань зодог тайлсан болохоор баярлахаасаа илүү гунигтай байсан. 14 хоногийн дараа л Заан цол хүртсэндээ баярлах мэдрэмж төрсөн. Тэгтлээ шоконд орсон хэрэг л дээ. Уяачийн тухайд гэвэл хамгийн анхны бүсийн уралдаанд хул соёолонгоо айрагдуулах бахтай сайхан санагдсан. Дараа нь 2017 оны улсын наадамд халтар морио айрагдуулаад маш их баярласан. Улсын наадам гэхээр илүүтэй бахархах сэтгэл төрдөг юм билээ. Мөн Төв аймгийн 90 жилийн ойгоор унаган адуу айрагдуулаад их хөөрсөн. 520 шүдлэн мордоход өөрийн унаган үрээ эрлийзүүдтэй уралдсаар айрагдах үнэхээр сайхан байсан.
-Ийм баяр бахдалт наадам олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
Б.Хастөр
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна