Л.Ганболдын хүрэн халзан

Сэтгүүлч
2019 оны 11-р сарын 18 -нд

Өнгөрсөн жил айргийн дөрөвт хурдалсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан үрээ өнөө жил амжилтаа ахиулж түрүү  магнайд хурдаллаа. Халзан үрээний хувьд 2019 он гарсаар гурав  уралдаж, гурав түрүүлэн уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгажээ.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Лхагвын Батмөнхийн хар азарга 

Эх: Сүхбаатар аймгийн угшилтай хүрэн гүү

АМЖИЛТЫН ТОВЧООН:

2017 онд даага:

-АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 12

2018 онд шүдлэн:

-АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадамд айргийн дөрөв

-Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд айргийн гурав

2019 онд хязаалан:

-Хөвсгөл аймгийн зүүн бүсийн уралдаанд түрүү

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүү

-“Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд түрүү

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна