Уянга сумын уламжлалт уралдаанаас

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 29 -нд

Өвөрхангай аймгийн Уянга сумын уламжлалт хаврын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа. 2003 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаж буй энэхүү хадагны уралдаанд дээд гурван насны морьд шандас сорьдог бөгөөд түрүүлсэн хүлгийг мотоциклиор байлдаг жишиг тогтоож удаж буй юм. Луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд зохиогдсон уг уралдааны цувааг дуулгахад:
Азарга-33
Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Б.Даваадоржийн хээр
Баянгол сумын харьяат, аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн загал
Тарагт сумын харьяат, сумын Алдарт уяач Ч.Цэдэн-Ишийн халзан
Уянга сумын аймгийн Алдарт уяач Д.Давааноровын халзан
Уянга сумын харьяат, аймгийн Алдарт уяач  Б.Даваадоржийн өсгий цагаан зээрд

Их морь-44
Хайрхандулаан сумын уугуул,  МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн хүрэн
Хайрхандулаан сумын уугуул,  МУ-ын Алдарт уяач Б.Отгоннасангийн хонгор
Уянга сумын харьяат  Л.Майдарын буурал
Хайрхандулаан сумын харьяат  Л.Буганжавын халзан
Уянга сумын харьяат Ц.Хөхийн хээр
Соёолон-37
Уянга сумын харьяат Б.Даваажавын хээр
Уянга сумын аймгийн Алдарт уяач Д.Давааноровын саарал
Хайрхандулаан Г.Ганболдын улаан буурал
Богд сумын харьяат, аймгийн Алдарт уяач П.Ганболдын хул
Зүүнбаян-Улаан сумын харьяат Х.Отгонболдын халзан тус тус айргийн тавд хурдалжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна