2019 оны чансааг О.Батбилэг 93 оноогоор тэргүүлжээ

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 10 -нд

Монголын уяачдын эв нэгдлийн баяр буюу шинэ жилийн баярын цэнгүүн өнөөдөр болно. Хэдхэн цагийн дараа болох цэнгүүний үеэр ямар уяачид шилдгээр шалгарч, 2019 оны чансааг тэргүүлэх болсныг дуулгая.

1.Дорнод аймгийн Баяндун сумын харьяат Тод манлай уяач О.Батбилэг. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг түрүү, гурван айраг /39 оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг түрүү, дөрвөн айраг /21 оноо/, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, найман айраг/30 оноо/ хүртэн нийт 93 оноо цуглуулж амжилтаараа дахин нэгд эрэмбэлэгджээ.


2.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Манлай уяач Т.Ихбаяр. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг түрүү, нэг айраг /21 оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас хоёр түрүү, долоон айраг /32 оноо/, бүсийн уралдаанаас гурван түрүү, 12 айраг/32 оноо/ хүртэн нийт 85 оноогоор чансааны хоёрдугаарт бичигдсэн байна.


3.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг түрүү, нэг айраг /21 оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг түрүү, нэг айраг /9 оноо/, бүсийн уралдаанаас гурван түрүү, долоон айраг /27 оноо/ хүртэн нийт 57 оноогоор чансааны гуравдугаарт бичигдсэн байна.


4.Ховд аймгийн Дарви сумын уугуул, Тод манлай уяач Түвдэнгийн Батцоож. АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас хоёр айраг /6 оноо/, бүсийн уралдаанаас дөрвөн түрүү, 13 айраг/44 оноо/ хүртэн нийт 50 оноогоор чансааны дөрөвдүгээрт бичигдсэн байна.

5.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзориг. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг айраг /есөн оноо/, бүсийн уралдаанаас зургаан түрүү, зургаан айраг/33 оноо/ хүртэн нийт 42 оноогоор чансааны  тавдугаарт бичигдсэн байна.

6.Дундговь аймгийн Хулд сумын харьяат Тод манлай уяач Баярсайханы Лхагва-Очир. Бүсийн уралдаанаас хоёр түрүү, долоон айраг/26 оноо/ хүртэн нийт 26 оноогоор чансааны зургаад бичигдсэн байна.

7.Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, Манлай уяач Ганбаатарын Буянтогтох. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг айраг /есөн оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг айраг /дөрвөн оноо/, бүсийн уралдаанаас дөрвөн айраг/есөн оноо/ хүртэн нийт 22 оноогоор чансааны долоодугаарт бичигдсэн байна.


8.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ганболдын Энхбаатар. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас  нэг айраг /есөн оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг айраг /дөрвөн оноо/, бүсийн уралдаанаас гурван айраг/долоон оноо/ хүртэн нийт 20 оноогоор чансааны наймдугаарт бичигдсэн байна.


8.Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Галсангийн Болдбаатар. АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас гурван айраг /11 оноо/, бүсийн уралдаанаас нэг түрүү, хоёр айраг/есөн оноо/ хүртэн нийт 20 оноогоор чансааны наймдугаарт бичигдсэн байна.


9.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Сашкагийн Эрдэнэбат. АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг айраг /гурван оноо/, бүсийн уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг/17 оноо/ хүртэн нийт 20 оноогоор чансааны есдүгээрт бичигдсэн байна.


Б.Хастөр

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.