Их хурдад азарга унаж түрүүлгэсэн Б.Энхбаяр хүү 39 оноогоор 2019 оны чансааг тэргүүлжээ

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 10 -нд

Монголын уяачдын эв нэгдлийн баяр буюу шинэ жилийн баярын цэнгүүн өнөөдөр болно. Хэдхэн цагийн дараа болох цэнгүүний үеэр ямар уралдаанчид  шилдгээр шалгарч, 2019 оны чансааг тэргүүлэх болсныг дуулгая.

1.Төв аймгийн Зуунмод сумын харьяат, “Сэнт Поул” сургуулийн 3-а ангийн сурагч Буян-Оршихын Энхбаяр: Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг түрүү, нэг айраг /21 оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас хоёр түрүү, хоёр айраг /16 оноо/, бүсийн уралдаанаас нэг айраг/хоёр оноо/ хүртэн нийт 39 оноо цуглуулж амжилтаараа дахин нэгд эрэмбэлэгджээ.


2.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат, Хан-Уул дүүргийн 59-р сургууль 4а ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Пүрэвбат: Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг түрүү /12 оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг түрүү, нэг айраг /есөн оноо/, бүсийн уралдаанаас хоёр түрүү, хоёр айраг/11 оноо/ хүртэн нийт 32 оноогоор чансааны хоёрдугаарт бичигдсэн байна.


3. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Хэрлэн сумын 8-р сургууль 5д ангийн сурагч Энх-Амгалангийн Энхбаяр:Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг айраг /есөн оноо/, бүсийн уралдаанаас таван  түрүү, хоёр айраг /21 оноо/ хүртэн нийт 30 оноогоор чансааны гуравдугаарт бичигдсэн байна.

4.Дорнод аймгийн Чойбалсан сумын уугуул, Хан-Уул дүүргийн 59-р сургууль 3в ангийн сурагч Мөнхзулын Түшиг:Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас хоёр айраг, /18 оноо/ АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг түрүү, нэг айраг /10 оноо/ хүртэн нийт 28  оноогоор чансааны дөрөвдүгээрт бичигдсэн байна.

5.Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат, Мөрөн сумын Гурван-Эрдэнэ 4в ангийн сурагч Пүрэвбатын Эрдэнэбат: Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас нэг түрүү /12 оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг айраг ,/дөрвөн оноо/ бүсийн уралдаанаас таван айраг/12 оноо/ хүртэн нийт 28 оноогоор чансааны  тавдугаарт бичигдсэн байна.


6.Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, Чингэлтэй дүүргийн 72-р сургууль 2б ангийн сурагч Баттөрийн Төрболд: АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас гурван айраг /10 оноо бүсийн уралдаанаас дөрвөн айраг/10 оноо/ хүртэн нийт 20 оноогоор чансааны зургаад бичигдсэн байна.


7.Төв аймгийн Борнуур сумын харьяат, Хан-Уул дүүргийн 59-р сургууль 6в ангийн сурагч Адъяахүүгийн Ганхүү: АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг айраг /гурван  оноо/, бүсийн уралдаанаас хоёр түрүү, гурван айраг/15 оноо/ хүртэн нийт 18 оноогоор чансааны долоодугаарт бичигдсэн байна.

8.Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургууль 3б ангийн сурагч Буянтогтохын Батсүлд:Шигшмэл морьдын “Их хурд” уралдаанаас  нэг айраг /есөн оноо/, АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг айраг /дөрвөн оноо/, бүсийн уралдаанаас хоёр айраг/дөрвөн оноо/ хүртэн нийт 17 оноогоор чансааны наймдугаарт бичигдсэн байна.


9.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат , Сонгинохайрхан дүүргийн 134-р сургууль 7д ангийн сурагч Энхцэцэгийн Амартүвшин: АХ-ын 98 жилийн  ойн баяр наадмаас нэг айраг /гурван оноо/, бүсийн уралдаанаас нэг түрүү, гурван айраг/12  оноо/ хүртэн нийт 15  оноогоор чансааны есдүгээрт бичигдсэн байна.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.9.46.142

    Hudlaa chansaa enee ter vlger yriad yhw dee hvvhdvvded oron bairadhin tereg uguhgvi yu naad hvvhdvvd chine bhgvi bol umas gitaanuud chine uursduu uraldahgvi l baih daa uursdiiguu owooj otsoilgoj bhaar ardiin hvvhdvvdiig bodotsgoo za

    Reply