Молор эрдэнэ одонт эрхмүүд

Сэтгүүлч
2019 оны 12-р сарын 23 -нд

Монголын үндэсний морин спортыг хөгжүүлэх, хурдан морийг уяж сойх эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх, хурдан морины үүлдэр угсааг сайжруулах үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнийг шагнадаг ММСУХ-ны дээд шагнал “Молор эрдэнэ” одонгийн энэ жилийн эзнээр ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан П.Сэргэлэн тодорсон. Тэрээр 2006 оноос хойш олгож буй уг шагналын 14 дэх эзэн бөгөөд “Өнөөдөр ММСУХ-ны эрхэм дээд шагнал Молор эрдэнэ одонгоор шагнагдлаа. Энэ бол М.Энхболдын тэргүүлсэн ММСУХ-ны сүүлийн 10 жилийн үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт дүгнэлт хэмээн хувьдаа ойлгож байна. Бид хамтдаа өнгөрсөн 10 жилийн хугацаанд ММСУХ-г Азийн морин уралдааны холбооны гишүүн болгож, Олон Улсын морин уралдааны холбооны гишүүн болгож, Олон Улсын Үндэсний морин уралдааны гишүүн болгож, дэлхийн дээд амжилт Гиннесийг хоёр төрлөөр тогтоож, ММСУХ-ны салбар холбоодын үйл ажиллагааг бэхжүүлэх  “Монгол уяач 3000” зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ бүхнийг уяачид , салбар холбоодын морины зүтгэлтнүүд, монголын үндэсний соёл болсон морин уралдааныг ивээн тэтгэдэг байгууллагууд, үзэгчид, ард түмэнтэйгээ хамтарч зохион байгуулсан бөгөөд  энэ олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг төлөөлүүлж надад өгсөн шагнал хэмээн ойлгож байна.” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

ММСУХ хэмээх нүсэр бүтэцтэй өнөр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийг 10 жил хүлээж, томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлж чадсан түүнийг Молор эрдэнийн  одон хүртсэнд мориныхон талархалтай хандаж байгаа аж. Ингээд уншигч та бүхэнд  Молор эрдэнэ одонт эрхмүүдийг танилцуулъя.

Өвгөн ноён Хар дэл жанжин бэйс М.Пүрэвжав

ММСУХ-ны Ерөнхийлөгч асан, МУ-ын Алдарт уяач У.Буяндэлгэр,

Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Наранхүү

 Хөдөлмөрийн баатар, зууны манлай хүлэгч Д.Даваахүү

ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, Манлай уяач Г.Баттөмөр

ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, түүхийн ухааны доктор А.Баярмагнай

ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, ОЖ-ын трайнер Э. Ганбат

ММСУХ-г анх үүсгэн байгуулагч, анхны тэргүүн Г. Пунцагбалжир агсан

 Тод манлай уяач Д.Дагвадорж

Тод манлай уяач Д.Ганбаатар

Тод манлай уяач Г.Сундуйжав 

ММСУХ-ны тэргүүн асан, Манлай уяач М.Энхболд

ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан, МУ-ын Алдарт уяач П.Сэргэлэн

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна