Зуны бүсийн уралдаануудын тоог цөөлөхөөр болжээ

Сэтгүүлч
2020 оны 2-р сарын 10 -нд

ММСУХ- ны тэргүүлэгчдийн ээлжит хурал болжээ. Энэ удаагийн хурлаар улсын бүсийн уралдаануудын тов хийгээд гахай жилийн шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүд болон улсын цол горилогсдын асуудлыг авч хэлэлцсэн байна. Хурлаас хаврын бүсийн уралдааныг 5-р сарын 9-нд Ховд аймагт,  ММСУХ –ны 25 жилийн ой, зуны төвийн бүсийн уралдааныг 7- р сарын 20-21 нд Улаанбаатар хотод,  Их Монгол улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой хангайн бүсийн уралдааныг Өвөрхангай аймагт /Хархорин суманд/ 7-р сарын 28, 29 өдрүүдэд харин баруун бүсийн уралдааныг Говь-Алтай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойтой давхцуулж хийхээр болжээ. Говийн бүсийн уралдаан өнөө жил Дундговь аймгийн Мандалговь хотноо 7-р сарын 28,29-ний өдрүүдэд болох аж. Засгийн газрын хуралдаанаар ММСУХ-ны дээрх тогтоолын төслийг баталбал энэ жил хаврын бүсийн нэг, зуны бүсийн дөрвөн уралдаан болж, тооны хувьд цөөрөх юм.

Б.Хастөр

11 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.