Зүүн бүсийн уралдааныг зохион байгуулах тухай санал хүргүүлэхээр болжээ

Сэтгүүлч
2020 оны 2-р сарын 12 -нд

Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын холбооны 2020 оны 01 дугаар сарын 25-ны Тэргүүлэгчдийн хурлаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн Газарт 2020 оны бүсийн хурдан морины уралдааны хуваарьт дараах саналыг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд:

1. Хаврын зүүн бүсийн хурдан морины уралдааныг 2020 оны 05 дугаар сарын 09-нд Сүхбаатар аймагт

2. Монголын Нууц Товчооны 780 жилийн ойн нэрэмжит зуны зүүн бүсийн хурдан морины уралдааныг 2020 оны 07 дугаар сарын 28-30-ны өдөр Хэнтий аймгийн, Дэлгэрхаан сумын нутаг Хэрлэнгийн Хөдөө Аралд тус тус зохион байгуулах тухай саналаа хүргүүлэхээр болжээ.

Б.Хастөр

 

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.