Улсын цолны болзол хангасан хэмээн үзсэн 41 уяачийн материалыг Шадар сайдад хүргүүлжээ

Сэтгүүлч
2020 оны 3-р сарын 02 -нд

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангасан уяачдад МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол олгодог журамтай. Өнөө жилийн хувьд тогтсон  жишиг эвдэгдэж, одоо хэр нь улсын цол авах уяачдын нэр эцэслэн тодроогүй байгаа. Гэхдээ Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооны хурлаас доорх 41 уяачийн материал дэмжигдэж, Шадар сайдын ажлын алба руу хүргэгджээ. Ингээд тэрхүү эрхмүүдийг танилцуулъя.

Тод манлай уяачид:

1.Чулуунбатын Цэрэнбат- Хөвсгөл

2. Түмэндэлгэрийн Ихбаяр-Төв

3. Намдагийн Хүрлээ-Өмнөговь

Манлай уяачид:

1.Чинбатын Махбал-Баянхонгор

2.Бандиагийн Баярсайхан-Дундговь

3.Тагарваагийн Эрдэнэбулган-Дундговь

4.Батчулууны Ерөөлт-Ховд

5.Хоохорын Бадамсүрэн-Өмнөговь

6. Баасангийн Цэдэв-Баянхонгор

7.Үржинбадамын Атарсайхан-Ховд

8.Цэрэндагвын Цэрэнбал-Дундговь

9.Начингийн Баасанжав-Ховд

10.Доржпүрэвийн Ганхуяг-Хөвсгөл

11.Мандахын Мөнхбат-Өвөрхангай

12.Сашкагийн Эрдэнэбат-Төв

13.Чулуунбатын Сугар-Төв

14.Балдоржийн Баярдорж-Завхан

15.Чойдогсүрэнгийн Бямбасүрэн-Өвөрхангай

16.Төмөрбаатарын Ууганбаяр-Завхан

17.Ажгаагийн Алтангадас -Архангай

18.Пүрэвдоржийн Алтансүх-Говь-Алтай

Алдарт уяачид:

1.Цэндхүүгийн Батболд-Төв

2.Дугаржавын Ганзориг-Төв

3.Гончигийн Чинзориг-Сүхбаатар

4.Дуламсүрэнгийн Лхагвасүрэн-Архангай

5.Мөнхбатын Цэрэнжав-Төв

6.Чулуунбаатарын Отгонбаяр-Төв

7.Төмөрпүрэвийн Ганзориг-Өвөрхангай

8.Гүрбазарын Бат-Эрдэнэ-Дундговь

9.Нямын Баттөмөр-Баянхонгор

10.Мягмарсүрэнгийн Алтан-Очир-Төв

11.Жаргалсайханы Эрдэнэтөгс-Дундговь

12.Чимэддоржийн Хишигбаатар-Улаанбаатар

13.Дэмчигцоодолын Эрболд-Дундговь

14.Түргэнтөрийн Ганболд-Архангай

15.Хүүгийн Түмэнбаяр-Өмнөговь

16.Хүрэлбаатарын Улам-Өрнөх-Төв

17.Ганбаатарын Ариунболд-Өвөрхангай

18.Баасансүрэнгийн Нямжав-Төв

19.Хишигсүрэнгийн Баярсайхан-Орхон

20.Чойдоржийн Содном-Булган

Нэр бүхий уяачдын материалыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаар авч хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн барих аж. Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.

Б.Хастөр

8 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.