“Алтайн хавар- 2012” уралдаанаас...

А.Тэлмэн
2012 оны 2-р сарын 29 -нд

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Алтайн хавар” уламжлалт уралдаан шинийн гуравны билэгт сайн өдөр Алтай хотноо боллоо. Аймгийн морин спорт уяачдын холбооноос зохион байгуулдаг уг уралдаан аймгийн баяр наадмын зэрэглэлд тооцогддог бөгөөд түрүү морьдоо хагас сая төгрөгөөр байлдаг уламжлалтай.  Энэ жилийн азарганы уралдааныг аймгийн Алдарт уяач Т.Даваасүрэн ивээн тэтгэсэн бол их насны морины түрүүг аймгийн Алдарт уяач Н.Загддорж, соёолонгийн түрүүг аймгийн Алдарт уяач О.Амартүвшин тус тус ивээн тэтгэжээ.
Азарга- 72
Дэлгэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Амарзаяагийн хүрэн
Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Цэрэндагвын хүрэн
Халиун сумын уугуул  Майнбаярын хонгор халзан
Тайшир сумын уугуул Н.Лхагвын хүрэн
Шарга ?умын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Лхагвадоржийн халтар
Их морь-86
Баян-Уул сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Алтангэрэлийн улаан
Тонхил сумын уугуул, аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбатын хул
Цээл сумын уугуул Б.Алзахгүйн хээр
 Жаргалант сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Авирмэдийн бор
Баян-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Н.Батболдын хул
Соёолон-50
Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач, МУ-ын Гавьяат эдийн засагч Б.Авирмэдийн хүрэн
Дэлгэр сумын уугуул Лувсанцэрэнгийн цоохор
Шарга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Дорждагвын хүрэн
Жаргалант сумын уугуул М.Батсүхийн хонгор халзан
Дэлгэр сумын уугуул Загдсүрэнгийн хар

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна