Зохиомол хээлтүүлэгт зориулан азарганы үрийн шингэнийг цуглуулах аргууд

Сэтгүүлч
2020 оны 3-р сарын 30 -нд

Азарганы үрийн шингэнийг цаашид зохиомол хээлтүүлэгт ашиглах зорилгоор цуглуулан авч үүлдрийн удмын сан хадгалах тусгай газар хадгалдаг. Үр тогтоохоор авсан шинэ үрийн шингэнийг хөргөсөн байдалтайгаар хадгалах газар руу явуулж, тэнд цаашид ашиглах зорилгоор хөлдөөсөн хэлбэрээр нь хадгална.

Азарганаас үрийн шингэн цуглуулах хамгийн түгээмэл арга нь гүү дуурайлган хийсэн загвар ашиглах явдал. Энэ арга нь буханд ашигладагтай адил.

Доорхи зураг дээр азарганы үрийн шингэнийг цуглуулахад ашиглах түгээмэл хэрэгслийг харуулсан байна. Ялгарах үрийн шингэн хэмжээ ихтэй байдаг тул хуруу шилний оронд тусгай лонх ашигладаг. Хажууд нь байгаа хөх өнгийн конус нь үрийн шингэнийг халахаас хамгаалдаг тусгаарлагч.

Азарганы үрийн шингэнд үрийн уйланхайг ялгаруулдаг гель төст ялгарал ихээр агуулагддаг. Үрийн шингэнийг энэхүү гелиэр бохирдохоос урьдчилан сэргийлэх үүднээс цуглуулах лонхонд нейлон шүүлтүүр байршуулсан байна. Үрийн шингэнийг авах үед гель нь шүүлтүүр дээр тунаж үлдэхэд хаядаг.


Үрийн шингэнийг гадагшлуулахын тулд транквилизатор бодисуудын тусгай хослолыг ашиглана. Транквилизаторууд нь тайвшруулах нөлөөтэй тул булчингийн өвдөлтийн улмаас гүү эсвэл гүүний макетыг гишгэж чадахгүй байгаа азарганд ашигладаг. Цахилгаанаар өдөөх замаар үрийн шингэнийг гадагшлуулах аргыг азаргад ашигладаггүй.

Цөөнгүй тохиолдолд гишгүүлэхэд бэлэн гүүний тусламжтайгаар азарганы үрийн шингэнийг цуглуулдаг. Гэхдээ ингэх тохиолдолд гүү нь азаргыг өшиглөж гэмтээх эрсдэл их. Иймд азаргыг өшиглүүлэхгүйн тулд гүүг тусгай хашлаганд оруулдаг.

Гүүний загвар буюу макет ашиглах өөр нэг арга. Зохиомол хээлтүүлэгт ашиглахаар үрийн шингэнийг нь авч байгаа 3 азарганы 2-оос нь энэ аргаар авдаг. Гэсэн хэдий ч загвар ашиглахдаа азаргыг өдөөж өгөхийн тулд гишгүүлэхэд бэлэн гүүг ойролцоо байлгах нь илүү сайн үр дүнтэй. Ийм нөхцөлд гүүг загварын хажуу, тусгай хашлаганы цаана байлгана.

Дээрх зураг дээр азарганы үрийн шингэнийг цуглуулах түгээмэл хувилбарыг харуулсан байна. Дэргэд нь байгаа хүмүүс хамгаалалтын дуулгатай байгааг анхаараарай. Азарганууд биерхүү, түрэмгий, тааварлахын аргагүй ааш гаргадаг. Цөөнгүй тохиолдод энэхүү ажилбарын үед хүнийг хазаж, өшиглөдөг. Тиймээс ажилбарт оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарах хэрэгтэй.

Азарганы үрийн шингэнийг цуглуулж авсан даруйд шинжлэн хөлдөөж хадгалахад тохиромжтой эсэхийг шалгана. Азарганы үрийн шингэний хэвийн үзүүлэлт ба тэдгээрийн зөвшөөрөгдсөн хэлбэлзлийг доор харуулав.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна