Д.ЦЭРЭНЖИГМЭДИЙН ШАРГА азарга

Сэтгүүлч
2020 оны 4-р сарын 28 -нд

Д.Цэрэнжигмэд Тод манлайн нэртэй улс, бүсэд айрагдсан Асгат сумын унаган өөр нэг хурдан хүлэг бол түүний шарга азарга. 2003 оны хавар Д.Цэрэнжигмэд Асгат сумын харьяат Цэрэндоржоос Сүхбаатар суманд болсон Нийгмийн хонгорын нэрэмжит уралдаанд түрүүлсэн шүдлэн үрээг эхтэй нь хамт авчээ. Сүүтэй шарга шүдлэн Архангай аймаг үүсч байгуулагдсаны 80 жилийн ойд түрүүлэн хурднаа харуулсан бөгөөд соёолондоо хангайн бүсийн уралдаанд айрагдаж байжээ.

Удам, угшил:
Эх: Хонгор гүү. Дээд талаараа Сүх-Очирын хүрэн азарганы төл. Эхийнх нь эцэг Махбуриад улааны төл шаргач гүү.

Амжилтын товчоон:
2003 онд шүдлэн:

- Сүхбаатар суманд болсон Нийгмийн хонгорын нэрэмжит уралдаанд түрүү
- Архангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд түрүү
2005 онд соёолон:
- Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 370 жилийн ой, хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөв
- Багануурт болсон Дүнжингарав хаврын уралдаанд аман хүзүү


Шарга азарганы үр төлүүд эцгийн шийрийг хатаан хурдалсан нь олон. Тэднээс морь сонирхогчдын хамгийн сайн мэдэх нь улс, бүсийн уралдаанд нэг түрүүлж, зургаа айрагдсан Д.Ганбаатарын Сүүн шарга морь юм. Дашрамд сонирхуулахад, шарга азарганы эх шарга гүүнээс нь төрийн зарлигт наадмын түрүү, айргийн эзэн Д.Жамъянгийн халиун азарга төрсөн юм.
Мөн Дорноговь болон Булган аймагт болсон бүсийн уралдаанд “M Oil”-ийн ухаа азарга, баруун бүсийн уралдаанд Говь-Алтай руу бэлгэнд очсон шарга үрээ тус, тус айрагджээ.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна