Аймгийн Алдарт уяач Ц.Лхагвадорж: Илүү ярьж дэвэргэх юм алга, том бага наадамд 80 гаруй удаа морь шөвгөрүүлсэн
Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Удам залгаж уяа эвлүүлээгүй ч унаган хээр мориороо уяачийн гараагаа эхлүүлснээс хойш том бага наадмын 80 гаруй айраг, түрүүтэй Аймгийн Алдарт уяач Ц.Лхагвадоржийн гүдэсхэн яриаг хүргэж байна
-Аймгийн Алдартын анх морь уях болсон түүхийг сонсвол сонин байна байх?
-Би бусад хүнтэй адил эцэг дээдсээс үе дамжиж морь уяагүй ч өөрийнхөө сонирхлоор хэдэн адуугаа сойж эхлээд, 1987 онд унаган хээр шүдлэн минь сумандаа дөрөвлөж, урам орон уяач болсон. Анхны айргаа авчихаад адуу гэдэг амьтан чинь эр хүний хийморь сэргээдэг юм байна гэж мэдрээд л уяаны ажилд бүр шамдсан. Яах вэ, ээжийн талд Монгол Улсын Алдарт уяач Хишигбат гэж хүн бий. Манай ээжийн эгч Даариймаа гэдэг хүний хүүхдийнх нь хүүхэд байгаа юм.
-Эзэн хүндээ төрийн наадмын анхны айраг амсуулсан унаган хээр шүдлэн дараа нь яаж давхисан бэ?
-Уг нь 1987 оны наадамд хээр шүдлэн минь түрүүлж ирж яваад шургаж унаад дөрөвлөсөн юм. Дааганд нь 1986 онд сумын Алдарт уяач ах маань уяад, түүнээс хойш би уясан. Хязаалан сумын наадамд наймаар давхиад, соёолон орон нутаг, овооныхоо баярт азарганд тавьж аман хүзүүдүүлсэн. Хавчиг морь өнжөөд, нийлсэн жилээ сумандаа 12-оор давхиж, найман настай морь сумандаа түрүүлсэн. Түүнээс хойш завсаргүй дөрвөн жил давхиулсан. Аймгийн баяр наадамд 1996 онд аман хүзүүдэж, 1997 онд түрүүлсэн. 1998 онд аймагт очоод дөрөвт ирж байгаад онгоцны торны ар руу шуудайтай хогноос үргэж шургаад хүүхдээ унагаагаад айрагдаж чадаагүй. 1999 онд аймагт очоогүй, сумандаа тавласан. Аймгийн хаврын бүсийн уралдаанд нэг түрүүлж, нэг шөвгөрсөн. 2000 онд сумын наадамд Пүрэвдалайн Улаан шанаат морь түрүүлж, Болдын улаан аман хүзүүдэж, миний хээр гуравласан. Медаль ховор тэр үед хээр минь том, жижиг нийлсэн наадмаас 16 медаль авсан байдаг юм. 18 хүртлээ уралдаад 21 настай үхсэн. Би энэ хөгшин хээрээрээ л юманд хүрсэн хүн.
-Хээр нь аймагт яаж давхисан юм бэ?
-Аймгийн баяр наадамд нэг аман хүзүүдэж, нэг түрүүлсэн. Сумын наадамд гурав түрүүлсэн.
-Аль талаа татаж хурдалсан юм бол оо?
-Эх талаа дуурайж гарсан. Манай аав Цагаан-Уул сумаас охин хүрэн даага, хонгор гүүтэй авчирч ах бид хоёрт нэг, нэгээр нь өгсөн юм. Ахад өгсөн хүрэн гүүнээс гарсан охин төлөөс тэр хээр морь гарсан. Тэгэхээр эх талаа дуурайсан юм байна гэж боддог.
-Хүрэн гүүний өөр төлүүд хурдалсан уу?
-Сумын Алдарт уяач Баясгалан ахын маань хар морь нэлээд хурдалсан. Харамсалтай нь буруу гараар орсон доо.Бага дөрвөн нас буюу даага, шүдлэн, хязаалан, соёолондоо таваас урагш давхисан. Түрүүлэх газраа түрүүлж, шөвгөрөх газраа шөвгөрсөн. Одоо охин дүүгээс нь гарсан төлүүдийг нь уяж л байна.
-Аймгийн Алдарт уяач хэмээх орон нутгийн дээд цолыг одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1997 онд хүртжээ. Ямар морьдын амжилтаар энэ цолны болзолд хүрсэн бэ?
-Хар алаг, дөрвөн хөл нь шийр цагаан хээр алаг морьд байлаа. Миний алаг морь Тугалхүү гэж хүний Туулайн цоохор азарганы төлийн төлөөс гарсан. Сумандаа хязаалан таваар, соёолон гурваар, нийлсэн жилээ таваар давхисан амжилттай. Түүний дараа унаган хар алаг морь гарч ирж хязаалан дөрөвлөж, соёолондоо тавласан. Дараа нь өсгий цагаан хээр морь сумандаа шүдлэн дөрвөөр давхиад, хязаалан таваар, соёолон гурваар, Хатгалд очиж түрүүлсэн. Мэр сэр бага наадамд олон түрүүлсэн, 13 медальтай адуу. Би ер нь голдуу өөрийнхөө унаган морьдоор наадсан.
Үүний дараа Алаг-Эрдэнэ сумын Мижидийн Галбадрахын хурдан улаан азарганы төлөөс авч уяад сумынхаа 80 жилийн ойгоор аман хүзүүдүүлсэн. Суманд хоёр ч удаа шөвөгт орж, бага сага наадмуудад 10 гаруй хурдалсан. Сүхбаатар аймгийн Мөнххаанаас авсан хул азарга даагандаа сумандаа гуравлаж, шүдлэндээ аман хүзүүдээд, хязаалан шөвгөрч, соёолондоо долоогоор давхисан. Одоо Заамараас авсан хүрэн азарга уяж байна. Агт тууж яваад айлын хонины багачуул унаж явахтай таарч “Хурдан болох юм байна” гэж бодоод авсан. Надад ирээд 13 шөвгөрөхдөө суманд нэг удаа, жижиг наадам, уяачдын баяраар олон орсон.
-Өөр ямар адуугаар наадаж байна вэ?
-Унаган цоохор азарга даагандаа сумандаа түрүүлээд, дараа жил нь Хатгалд очиж аман хүзүүдэж, байнд нь зурагт авсан. Сумынхаа баяраар соёолон гуравлаж, жижиг наадмуудад бас л 7-8 оруулаад хүнд өгчихсөн. Сүхбаатарын Мөнххаан чигийн хул, хүрэн азарга бий. Ноднин Сүхбаатар аймгийн Болдоо гэдэг залуугаас буурал даага 1.5 сая төгрөгөөр авч суманд есөөр давхиулсан. Ноднин Галтад бүсийн уралдаан болоход аман хүзүүдэж, сая Чандманийн бага гурван насны бүсийн уралдаанд очиж таваар давхисан. Морь уясан энэ 30 жилийн хугацаанд том, бага нийлсэн наадамд 80 гаруй морь шөвгөрүүлсэн байна. Илүү ярьж дэвэргэх юм алга, ийм л амжилттай би.
-Та ямар насны морьдын уяа илүү тааруулдаг юм шиг санагддаг вэ?
-Би нэлээн хатуухан уяатай болохоор их насны морьд олон уяж байсан шүү. Ер нь их насны морины уяа гайгүй тааруулдаг гэж боддог. Сүүлийн үед нас ахиад арай зөөлөн болдог юм уу бага нас сайн давхиулж байна.
-Нас ахиад ирэхээр мориндоо ширүүхэн ажил хийхээс зүрхшээдэг болдог гэцгээдэг юм билээ?
-Тэгдэг юм байна. Түүнээс залуу, зоригтой, хатуу байхдаа их насны морь түлхүү уяж, тэр амжилтаараа гарч ирсэн байдаг юм. Ер нь их насны морины түрүү, шөвөг баргийн аавын хүүд олдоод байдаггүй юм шиг билээ. Өөрийнхөө айраг, түрүүг үнэлж үзэхэд их насны амжилт арай илүү.
-Нутгийн тулхтай буурлуудаас асууж зөвлөдөг байв уу?
-Чагдаан Сосорбарам гэж манай суманд их насны морь нь тав түрүүлсэн аймгийн Алдарт уяач хүн байдаг. Тэр хүний шавь гэж болох юм. “Та надад заагаад өгөөч” гэж хэлээгүй ч бараадаж дагаад явдаг, хэлсэн үгийг нь сонсож, зааснаар нь хийдэг байлаа. Хүний үгнээс гарахгүй морио цэвэрхэн эдлээд уявал морь давхихгүй байна гэж байхгүй юм байна гэж ойлгож авсан.
-Энэ нутагт олон жил давамгай амжилт үзүүлсэн сайн азаргануудын үр төлөөс авсан уу?
-Гайгүй үр удамтай гэсэн адуунаас авч тавьж л байна. Чагдаан Ганбатаас адуу мал авч, үр төлийг нь уяж сойсон ч одоохондоо амжилт гаргаагүй байна.
-Та бол дур сонирхлоороо морь уясан хүн. Үр хүүхдүүд тань морь малд хэр эвтэй, дуртай байна вэ?
-Би хоёр охин, нэг хүүтэй. Хүү морь уяна, тэгэхдээ их сайн уяж байна. Сая бүсэд надтай цуг яваад даага нь 16, 17-гоор ирж байна лээ. Одоо тэгээд миний оронд залгаад уяна биз.
-Хамгийн баяр бахдал дүүрэн наадмын дурсамжаар ярилцлагаа өндөрлөе.
-1997 онд аймгийн баяр наадамд хээр морио түрүүлэхэд хамгийн их баярласан даа. Тэр үед Баянзүрх сумын Дунжийн Баяраа гэдэг хүний хээр морь аман хүзүүдэж, Алаг-Эрдэнэ сумын Баярсайханы саарал гуравласан. Дараа жил нь 1998 онд Баянзүрх сумын Дунжийн Баяраагийн хээр морь түрүүлж, миний хээр морь шургаад замаас гарч орж чадаагүй. Энэ хээр морь шиг сайн адуу гэвэл Дорнодын Матадын буурлыг хэлнэ. Ноднин надад сүү хөхөөгүй даага ирээд 13 уралдсанаас 12 удаад нь хурдалсан. Энэ жил дөрөв уралдсанаас аймгийн бага гурван насанд эрлийзтэй уралдаад наймласан. Сая Чандмань бүсэд тавлалаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. Уясан морьд нь урамтай сайхан хурдлах болтугай.
Д.Энхтуяа
8 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.161.36
Ta min mundag hvn shv sain saihnig hvsii zalu bna shv ah min amjilt
Reply66.181.161.36
Ta min mundag vn shv baharhaj bna sain saihanig zaluu bna shvv ah min
Reply202.126.90.146
zowih ni uuduu ahdaa ervvl enkh sain saihniig hvsie ushuu ih amjilt gargaj bas zaluu vedee meddeg bvhnee uwlvvlj yawaarai ah mine
Reply66.181.161.77
morigch tultal n uydag hvn dee zaluu vedee owlvvleerei ah
Reply66.181.161.125
Мундаг уяач ах шүү
Reply202.55.188.33
mundag ah shuu dee amjlt morin hurdan baigee
Reply66.181.161.41
Нутгийн мундаг ах шүү Хүлэг морины Авшиг ерөөл дэлгэрч яваг ээ....хурай2
Reply66.181.161.107
Mori uyna gdg munch ih hudulmur munch ih arga uhaan shuu aavaaraa baharhaj bnaa aavinhaa gingoon duug sonsohd ni mori ni baaraggui airagdah ymdaa l gj boddog blaa bidni baharhal ymdaa aavdaa iluu ih amjitin deediig husii ta eruul enh baij urt udaan naslaj urgelj baharhal mine baigaarai aav eejdee mash ih hairtai shuu
Reply