УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮД АМНЫ ХААЛТТАЙ УРАЛДАНА

Сэтгүүлч
2020 оны 6-р сарын 29 -нд

Үндэсний их баяр наадамтай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Энэ жилийн хувьд унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүйн байдлыг хангах чиглэлээр дараах шаардлагыг уяач, эцэг, эхчүүдэд тавьж байна:

  • Гараанд гарах хүүхэд нь стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн байх

Хамгаалалтын хувцас хэрэгсэл өмсөөгүй, бүртгүүлээгүй хүүхдүүдийг гараанд гаргахгүй.

  • Унаач хүүхдийг заавал даатгалд хамрагдуулсан байх
  • Унаж байгаа морьноосоо айсан, зовиуртай, хэт жижиг биетэй бол гараанд гаргахгүй байх
  • Уралдааанаас өмнө эцэг эх, уяачтайгаа хамт ирэн хурууны хээгээр бүртгүүлсэн байх
  • Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх зэрэг шаардлагуудыг тавьж байна.

Мөн коронавирусын цар тахлын улмаас уралдах хүүхдүүд бүгд амны хаалт зүүх шаардлагыг тавьж байгаа юм.

Нийт 11 даатгалын байгууллага уралдаанч хүүхдийн даатгал хийх зөвшөөрөлтэй байдаг байна. Ингэхдээ 100 мянган төгрөгөөр даатгал хийлгүүлж, 20 сая төгрөг хүртэлх даатгалын нөхөн төлбөрийг гаргах нэмэлт заалтыг гэрээнд тусгажээ.

Дээрх шаардлагуудын хэрэгжилтийг хангуулах үүднээс 21 аймаг, есөн дүүрэг дээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын албан хаагчдаас гадна хүүхдийн эрхийг улсын байцаагч нар ажиллаж, газар дээр нь Зөрчлийн тухай хуулиар хяналт тавин ажиллах юм байна.

Өнөөдрөөс эхлэн унаач хүүхдийн бүртгэлийг Нислэлийн Гэр бүл хөгжлийн газар, Хан-Уул дүүргийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс дээр бүртгэнэ. Харин долдугаар сарын 9,10-нд халдвар, хамгаагүйтлийн дэглэмийг сахин уламжлалтаараа бүртгэх юм.

13 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.