Хүйн долоо худагт гэр барьж, галаар буухыг зөвшөөрөхгүй

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 01 -нд

Наадам болно гэсэн баярт мэдээний араас залган “зургаан насны морь л уралдана”, “уралдаанч хүүхдүүд амны хаалттай уралдана”, “уралдах морьдыг нэг л өдөр бүртгэнэ” гэгчлэнгийн уяачдын урьдчилан тооцоогүй мэдээллүүд хөвөрч тавгүйтүүлээд буй.

Үүн дээр “Хүйн долоо худагт гэр барьж хотхон үүсгэхийг зөвшөөрөхгүй” гэсэн мэдээлэл гарч, “тэр олон хүн хаана хэрхэн хооллож ундлах вэ”, “хүүхдүүд морь уралдах зуур хаана амарч, юу идэх вэ” гэгчлэн асуултууд залган бидэнд “энэ талаар тодруулж өгөөч” гэх хүсэлтийг тавьсны дагуу тодруулга авбал “Урьд жилүүдийнх шиг гэр бариулж, хотхон үүсгэхгүй. Энэ нь олон хүн бөөгнөрөхөөс урьдчилан сэргийлж буй арга хэмжээ. Уяачид, уралдаанч хүүхдүүдийн хоол ундны тухайд хомсдол үүсгэхгүй байх зохицуулалт хийгдэнэ. Өөрөөр хэлбэл худалдааны цэгүүд ажиллах байх” гэсэн юм.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна