Эрлийз дээд ангилалд 115 хүлэг бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөллөө

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дээд ангиллын уралдаанд 115 хурдан хүлэг бүртгүүлж, гарааны зурхай руу хөдөллөө. Онцолбоос:

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Б.Энхболдын хонгор, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Цэрэнбатын Чимэдбавуугийн хул, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Ж.Бат-Эрдэнийн бор,  Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн зээрд, Ховд аймгийн Мөст сумын Цэвээн-Очирын Бямбапүрэвийн хул, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Бямбабаярын Мөнхбаярын хээр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар, Увс аймгийн Малчин сумын уугуул Цагдаагийн Нүүдэлийн хонгор, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Төмөрхүрээгийн Төрмөнхийн буурал бундан, Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Ц.Гантулгын хул халзан, Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Даваасүрэнгийн Нямсүрэнгийн хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, "Мон масло" ХХК-ийн захирал Дугаржавын Ганзоригийн хээр, зээрд халзан, Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн хар, шарга, Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн шар хээр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Батхүүгийн Ганхөлөгийн хул, Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Г.Батбаатарын халтар, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын хөх бор, хээр, Дорноговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Гэрлээгийн Батсайханы хул, Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Төмөрийн Мөнхбаярын халтар, Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын уугуул Хожобергений Нурлатын хүрэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн бор, Увс аймгийн Түргэн сумын уугуул С.Анхбаярын саарал, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Лхагвасүрэнгийн Адьяачагдагийн хээр, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул Ганхуягийн Будхангайн хүрэн халзан, Говьсүмбэр аймгийн харьяат Доржийн Баттөгсийн улаан буурал, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Энхтөрийн Зоригтын хээр, Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул Г.Батсайханы хар, Ховд аймгийн Дарви сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Батсайханы бундан халтар, Төв аймгийн Баянжаргалан сумын уугуул Бумбангийн Мөнхтүвшингийн хонгор халзан, Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Батсүхийн Наранхүүгийн бор халзан, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Д.Отгонлхагвын хээр зэрэг улс, бүс, Их хурд уралдаануудад түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд бүртгүүлжээ.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна