АХ-ын 99 жилийн ойн эрлийз дээд насны ангилалд эхний 10-т хурдалсан хүлгүүд

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 12 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дээд ангиллын уралдаанд 115 хүлэг шандас шалгаж уралдсан. Эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя.

1. Дорнод аймгийн Булган сумын харьяат, Манлай уяач Пунцагбалжирын Энхмөнхийн сартай хул. Уралдаанч 12 настай, 89 дугаартай Төртогтохын Гантулга.


2. Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын.Батзоригийн хар. Уралдаанч 11 настай, 78 дугаартай Энх-Амгалангийн Энхбаяр.


3. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Тод манлай уяач Сундуйн Лувсанбалдангийн халтар. Уралдаанч 10 настай, 370 дугаартай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат.


4.Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол Улсын заан Чогсомын Батзоригийн шарга халзан. Уралдаанч 11 настай, 87 дугаартай Төмөрсүхийн Энх-Эрдэнэ.


5.Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат, аймгийн Алдарт уяач Дугаржавын Ганзоригийн хээр. Уралдаанч 10 настай, 8 дугаартай Мөнгөнбаярын Тэмүүн. 


6. Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Ц.Гантулгын хул халзан. Уралдаанч 11 настай, 519 дугаартай Сүрэнгийн Тэмүүлэн.


7. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Г.Гантулгын хээр. Уралдаанч 13 настай, 423 дугаартай Б.Билгүүн.


8. Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Г.Тэмүүлэнгийн зээрд. Уралдаанч 9 настай, 521 дугаартай У.Бүтэнбаяр.


9. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Балдоржийн Баярдоржийн хүрэн. Уралдаанч 13 настай, 3 дугаартай Мэнджаргалын Хүслэнтөгөлдөр.


10. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул Бямбажавын Даваадоржийн зээрд. Уралдаанч 12 настай, 22 дугаартай Адьяахүүгийн Ганхүү.

У.Энхмаа, гэрэл зургийг Д.Амаржаргал

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.