АХ-ын 99 жилийн ойд эхний 10-т хурдалсан эрлийз дааганууд

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 12 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз бага насны уралдаанд эхний 10-т хурдалсан үрээнүүдийг танилцуулж байна. 

1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул Жадамбын Болдын сартай хул. Хурдан хулыг 8 настай, 471 дугаартай Амарбаатарын Амарбат унаж түрүүлгэлээ.


2. Улаанбаатар хот, Налайх дүүргийн харьяат, нийслэлийн Алдарт уяач Нямаагийн Батболдын хар. Хурдан харыг 12 настай, 131 дугаартай Нэргүйн Тэмүүжин хүү унаж аман хүзүүдүүлэв.


3. Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Рээлхүмбийн Батбаярын хүрэн ухаа. Хурдан хүрэн ухааг 11 настай, 108 дугаартай Ариунбатболдын Түвшинбаяр унаж айргийн гуравт хурдлууллаа.


4. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Хурдан хээрийг 9 настай, 294 дугаартай Завъяагийн Баасанхүү унаж айргийн дөрөвт хурдлуулав.


5. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын халтар. Хурдан халтрыг 9 настай, 29 дугаартай Мөнгөнбаярын Тэмүүн хүү унаж айргийн тавд хурдлууллаа.


6. Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын хонгор.  Уралдаанч 11 настай, 287 дугаартай Шинэбаярын Нарангэрэл.


7. Сэлэнгэ аймгийн  Мандал сумын уугуул Чойжамцын Чинбатын цавьдар. Уралдаанч 13 настай, 496 дугаартай Пүрэвийн Баяржаргал.


8.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Шантайн Батбаатарын хээр. Уралдаанч 14 настай, 215 дугаартай Энхбаатарын Төгссайхан.


9. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Пүрэвийн Батсайхан хээр. Уралдаанч 10 настай, 169 дугаартай Цогтбаатарын Пүрэвбаатар.


10. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы сартай хээр. Уралдаанч 10 настай, 159 дугаартай Нэргүйн Эрдэнэжаргал.

У.Энхмаа, гэрэл зургийг Д.Амаржаргал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна