АХ-ын 99 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалангууд

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ойд эхний 10-т хурдалсан хязаалангуудыг танилцуулж байна.

1. Өнгөрсөн жилийн шүдлэнгийн түрүү Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Ганзоригийн Ганбаярын хар. Хурдан харыг 10 настай, 29 дугаартай Мөнгөнбаярын Тэмүүн хүү унаж түрүүлгэлээ.


2. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Ууганбаярын хүрэн. Хурдан хүрэнг 10 настай, 301 дугаартай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат унаж аман хүзүүдүүлэв.


3. Төв аймгийн Баян сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Даваасүрэнгийн Пүрэвсамбуугийн  хээр. Хурдан хээрийг 13 настай, 475 дугаартай Бямбадашийн Одгэрэл унаж айргийн гуравт хурдлууллаа.


4. Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Занганы Пүрэв-Очирын зээрд. Хурдан зээрдийг 13 настай, 45 дугаартай Буянравжихын Буянтөгс унаж айргийн дөрөвт хурдлуулав.


5. Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хүрэн. Хурдан хүрэнг 7 настай, 400 дугаартай Мөнхтөрийн Отгонтэнгэр унаж айргийн тавд хурдлууллаа.


6. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат Чирчингийн Чагдарын хонгор халзан. Уралдаанч 10 настай, 518 дугаартай Эрдэнэдалайн Хүслэн.


7. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугууул Г.Батбаатарын хүрэн. Уралдаанч 14 настай, 194 дугаартай Отгонжаргалын Очирбат.

8. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул Буянтогтохын Батзоригийн хонгор. Уралдаанч 10 настай, 666 дугаартай Мөнхбадрахын Батсэлэнгэ


9. Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн хүрэн халзан. Уралдаанч 10 настай, 51 дугаартай Наранцэцэгийн Батмөнх

10. Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан. Уралдаанч 11 настай, 3 дугаартай Мэнджаргалын Хүслэнтөгөлдөр.


У.Энхмаа, гэрэл зурагчин Д.Амаржаргал, А.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна