Эрлийз дунд ангилалд Г.Чинзоригийн хээр түрүүллээ

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дунд ангиллын хурдан морьдын уралдаан өрсөлдөөнтэй болж, барианд орлоо. 138 үрээ бүртгүүлснээс:

1. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Чинзоригийн хээр. Уралдаанч Б.Бат-Оргил

2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хээр. Уралдаанч Д.Баасанхүү

3, Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач Н.Хүрлээгийн хээр. Уралдаанч Б.Батбилэгт

4, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Д.Отгонлхагвын зээрд. Уралдаанч О.Лхагва

5, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн халтар. Уралдаанч Б.Дагвадорж нар түрүүлж, айрагдлаа.

У.Энхмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна