АХ-ын 99 жилийн ойд эхний 10-т хурдалсан эрлийз дунд ангиллын хурдан хүлгүүд

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын эрлийз дунд ангиллын хурдан морьдын уралдаанд эхний 10-т хурдалсан хүлгүүдийг танилцуулъя. 138 үрээ бүртгүүлснээс 123 уралдсан юм.

1. Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзоригийн хээр. Хурдан хээрийг 10 настай, 109 дугаартай Базаррагчаагийн Бат-Оргил хүү унаж түрүүлгэлээ.


2. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн хээр. Хурдан хээрийг 12 настай, 294 дугаартай Цэцэгээгийн Азбаатар унаж аман хүзүүдүүллээ.


3. Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, Манлай уяач Намдагийн Хүрлээгийн хээр. Хурдан хээрийг 12 настай, 393 дугаартай Бат-Эрдэнийн Батбилэгт унаж айргийн гуравт хурдлууллаа.


4. Хөвсгөл аймгийн Бүрэнцогт сумын уугуул Дугарсүрэнгийн Отгонлхагвын зээрд. Хурдан зээрдийг 10 настай, 885 дугаартай Отгонбаатарын Лхагва унаж айргийн дөрөвт хурдлууллаа.


5. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн халтар. Хурдан халтрыг 10 настай, 800 дугаартай Цэрэндуламын Балжинням унаж айргийн тавд хурдлууллаа.


6. Ховд аймгийн Мянгад сумын уугуул Загджавын Мэндсайханы хүрэн. Уралдаанч 12 настай, 25 дугаартай Отгонбаярын Алтаншагай.


7.Хүүхэдгүй


8. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн Дамдинлхагвын халтар. Уралдаанч 12 настай, 271 дугаартай Буянбатын Тогтохбаяр.


9. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бүсийн Батсайханы бор. Уралдаанч 11 настай, 78 дугаартай Энх-Амгалангийн Энхбаяр.


10. Улаанбаатар хот. Баянзүрх дүүргийн харьяат Лхамсүрэнгийн Мөнхсайханы хээр. Уралдаанч 9 настай, 811 дугаартай Баттогтохын Мөнх-Очир.


У.Энхмаа, гэрэл зурагчин Д.Амаржаргал, Б.Батбаяр, А.Цэдэн-Иш

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.