313 шүдлэн бүртгүүлж, 70-аад нь уралдаж байна

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 13 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадам хурдан шүдлэн насны  уралдаанаар өндөрлөнө. Газар газрын 313 үрээ бүртгүүлж, 70-аад нь гарааны зурхайгаас эргэлээ.

Онцолбол: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Б.Пүрэвжаргалын бор халзан /9/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын уугуул Л.Батжавын буурал /78/, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Жавхлантөгсийн хонгор /109/, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын халтар /241/, Увс аймгийн Улаангом сумын уугуул Э.Зоригийн шарга халзан /373/, Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул Г.Чимэд-Очирын цавьдар халзан /525/, Ховд аймгийн Булган сумын уугуул Б.Мөнхтөрийн хүрэн /899/ зэрэг Засгийн  газрын тогтооолт бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүд бүртгүүлжээ. 

У.Энхмаа




1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.