АХ-ын 99 жилийн ойд эхний 10-т хурдалсан шүдлэнгүүд

Сэтгүүлч
2020 оны 7-р сарын 15 -нд

Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд эхний 10-т хурдалсан үрээнүүдийг танилцуулъя.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Төмөрбаатарын Баяржавхлангийн халтар. Уралдаанч 10 настай, 605 дугаартай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат. 


2. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат Аюушжавын Лхагвын хүрэн. Уралдаанч найман настай, 686 дугаартай Эрдэнэбаярын Өнөмөнх.


3. Дорнод аймгийн Халхгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бавуугийн Батсүхийн зээрд.Уралдаанч 11 настай, 570 дугаартай Саранцэцэгийн Ариунбаяр.


4.Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул Гүнчин-Ишийн Адьяахүүгийн хул халзан. Уралдаанч 12 настай, 51 дугаартай Наранцэцэгийн Билгүүнманлай.


5. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Наранхүүгийн Дөлгөөний халиун. Уралдаанч  найман настай, 307 дугаартай Баттөрийн Сэргэлэнбаатар.


6. Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Сайнхүүгийн Батбаярын хар халтар. Уралдаанч 11 настай, 26 дугаартай Эрдэнэбулганы Дөлгөөнтамир.


7.Хэнтий аймгийн Баянхутаг сумын уугуул Цэнддоржийн Амарсайханы хээр. Уралдаанч 10 настай 820 дугаартай Баттүвшингийн Хишигжаргал.


8.Төв аймгийн Зуунмод сумын уугуул Цолмонгийн Мөнхбаярын  буурал. Уралдаанч 11 настай, 271 дугаартай Буянбатын Тогтохбаяр.


9.Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул Амарсанаагийн Түмэнбаярын хүрэн халзан. Уралдаанч  найман настай, 65 дугаартай Дэлгэрхангайн Түмэнбилэг.


10.Төв аймгийн Баянцогт сумын уугуул Бат-Эрдэнийн Цэрэнчунтын хүрэн. Уралдаанч 10 настай, 473 дугаартай Оюунбилэгийн Билэгжаргал.


У.Энхмаа, гэрэл зургийг Д.Амаржаргал, Б.Батбаяр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна