Д.Лхагвасүрэнгийн Дөлгөөн хар

Сэтгүүлч
2020 оны 8-р сарын 13 -нд

Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлын баталгаа болсон эрийн гурван наадам онцгой нөхцөлд зохион байгуулагдаж, бүтэн жил уралдаан хүлээсэн уяачид, үзэгчид хүлгийн хийморь хүүхдийн гийнгоонд сэтгэл цадаж, гурван өдрийг өнгөрөөлөө.

АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан азарганы уралдаанд өнгөрсөн жил түрүүлж, айрагдан түмэн эхээ дуудуулж, их асрын өмнө цоллуулж байсан хүлгүүдээс нэг нь амжилтаа ахиулж, алдраа мандуулсан юм. Тэр бол  Архангай аймгийн Хотонт сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач цолны болзлыг давуулан биелүүлээд буй Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хар азарга байлаа. Төрийн наадамд хоёр жил дарааллан айрагдаад буй хурдан харын удам, угшил, амжилтын товчооныг ахин нэг сануулбал:


Удам, угшил: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Э.Мөнх-Эрдэнийн унаган адуу. Дааганд нь Магнай халиун азаргыг унаж хурдлуулж байсан Л.Батжаргалын хүүд бэлгэнд өгсөн бөгөөд соёолонд нь Д.Лхагвасүрэн авчээ.

Удам, угшил:

Эцэг: Хээр азарга

Эх: Э.Мөнх-Эрдэнийн унаган халтар гүү

Амжилтын товчоон:

2015 онд даага:

-Баяндэлгэр сумын 90 жилийн ойд найм

-Эрдэнэцагаан суманд болсон бэсрэг уралдаанд түрүү

2016 онд шүдлэн:

-Эрдэнэцагаан суманд болсон бэсрэг уралдаанд түрүү

-Эрдэнэцагаан суманд МСУХ-ны нэрэмжит уралдаанд түрүү

2017 онд хязаалан:

-Зотол хан уулын тахилгад түрүү

-Сүхбаатар аймагт болсон зүүн бүсийн уралдаанд долоо

2018 онд соёолон:

-Дорнод аймгийн баяр наадамд аман хүзүү

-Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаанд найм

2019 онд хавчиг:

-АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тав

-Шигшмэл морьдын “Их хурд-8” уралдаанд 17

2020 онд долоотой:

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.